Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Их Британид "омикрон" хувилбарын улмаас тогтоосон ихэнх хязгаарлалтыг цуцална
2 жил өмнө   306
Их Британийн Засгийн газар коронавирусний “омикрон” хувилбар тархсантай холбогдуулан тогтоосон ихэнх хязгаарлалтаа цуцлах гэж байгааг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ.
 
Энэ тухай тэрбээр лхагва гарагт парламентын Нийтийн танхимд үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
 
"Ирэх долоо хоногоос өмнө нь нэвтрүүлсэн арга хэмжээнүүд хэрэгжихээ болино" гэж Их Британийн Засгийн газрын тэргүүн хэлээд зарим олон нийтийн арга хэмжээ, шөнийн цэнгээний газруудаар үйлчлүүлэхдээ вакцинжуулалтын цахим гэрчилгээг заавал үзүүлэх шаардлага, мөн ажилтнуудаа цахимаар ажиллуулах талаар ажил олгогчдод өгсөн зөвлөмжийг цуцалж байгааг нэмж мэдэгджээ. Үүнээс гадна, “Засгийн газар битүү орчинд болон нийтийн тээврийн хэрэгсэл дотор амны хаалт заавал зүүхийг шаардахаа болино” гэж Жонсон онцлон тэмдэглэсэн байна.
 
Эдгээр нь Их Британийн хүн амын 85 хувь нь амьдардаг Англид л хамаатай байна. Тус улсын бүрэлдэхүүн багтдаг Шотланд, Уэльс болон Умард Ирландын удирдагчид хязгаарлалтыг цуцлах эсэхийг өөрсдөө шийднэ. Шотландын тэргүүн сайд Никола Стержеон коронавирусний “омикрон” хувилбарын нөхцөл байдлын улмаас бүс нутагт нэвтрүүлсэн хязгаарлалтыг цуцалж байгааг мягмар гарагт мэдэгджээ.
 
Эх сурвалж:MONTSAME
 
 
 
 
Их Британид "омикрон" хувилбарын улмаас тогтоосон ихэнх хязгаарлалтыг цуцална
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0