Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Тонга улсын “ганц” тамирчин эх орныхоо сэргээн босголтод $340,000-ын хандив цуглуулжээ
2 жил өмнө   270
Номхон далайн арлын бяцхан хаант улс Тонгаг гурван олимпын наадамд төлөөлсөн тамирчин Пита Тауфатофуа цунамигийн гамшгийн дараах сэргээн босголтод зориулан хүмүүсээс $340,000-ын хандив цуглуулжээ.
 
Нэгдүгээр сарын 15-ны өдөр далайн усан дор оршдог галт уул дэлбэрсний дараа 100,000 гаруй хүн амтай Тонга улс гадаад ертөнцөөс таслагдсан юм.
 
Энэхүү гамшигтай зэрэгцэн GoFundme платформ дээр Пита хандивын аян эхлүүлж байжээ. Тэрбээр 2016, 2020 оны зуны олимпын наадмуудад тэквондо, 2018 оны өвлийн олимпын наадамд гүйлтийн цанын төрлөөр Тонга улсыг төлөөлөн ганцаар оролцож байсан юм. Тосолсон нүцгэн цээжээ ил гарган улсынхаа далбааг өргөж олимпын нээлтэд жагсдаг Пита дэлхий нийтийн анхаарлыг үргэлж татсаар ирсэн юм.
 
Тэрбээр одоо Австрали улсад бэлтгэлээ базааж байгаа юм байна. Питагийн аав Тонга улсын Хаапай нэртэй бүлэг арлын захирагч юм.
 
Хаапай дахь гэр бүлийнхэн нь галт уулын гамшигт өртөөгүй сайн байгааг Пита саяхан сошиал хуудсандаа мэдээлжээ. Харин галт уул дэлбэрэх үед Коту аралд байсан ааваас нь сураг гараагүй байгаа гэнэ. Пита Тауфатофуа цуглуулсан хандиваа Тонгагийн сүйрсэн дэд бүтэц, сургууль, эмнэлгүүдийг сэргээн босгоход зарцуулах тухай мэдээлжээ.
 
Эх сурвалж: Business Insider
Тонга улсын “ганц” тамирчин эх орныхоо сэргээн босголтод $340,000-ын хандив цуглуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0