Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Америкийн усан спортын домог Майкл Фэлпс хүйсээ өөрчилсөн тамирчидийн талаар байр сууриа илэрхийлжээ.
2 жил өмнө   305
Олимпын түүхэнд хамгийн олон медаль зүүсэн тамирчин болох Америкийн усан спортын домог Майкл Фэлпс саяхан CNN сувагт ярилцлага өгөхдөө транс буюу хүйсээ өөрчилсөн тамирчидтай холбоотой маргаанд байр сууриа илэрхийлжээ.
 
“Энэ бол маш хэцүү асуудал. Замналын минь туршид усан сэлэлт миний спорт байсаар ирсэн. Үнэнийг хэлэхэд энэ спортыг би бүгдэд тэгш өрсөлдөх боломж олгодог талбар байгаасай гэж хүсдэг” гэж Фэлпс ярьсан байна.
 
Сэтгүүлч түүнээс Пеннсилванийн их сургуулийн эмэгтэй багт өрсөлдөж буй транс тамирчин Лиа Томасын талаар байр суурийг нь асуужээ. Томас нь коллежийнхоо эхний гурван жилд эрэгтэй төрөлд өрсөлдөж байгаад сүүлд хүйсээ солиулаад эмэгтэй төрөлд өрсөлдөх болсон нь Америк даяар маргаан дэгдээгээд байгаа.
 
Хүйсээ солиулсныхаа дараа тэр хоёр жилийн турш шилжилтийн шатыг туулж, хууль журамд заасан шаардлагуудыг биелүүлээд эмэгтэй багт орсон юм байна. Оюутны спортын холбоо NCAA-гийн журмаар транс тамирчид эмэгтэй төрөлд өрсөлдөхөөсөө өмнө хамгийн богинодоо нэг жилийн хугацаанд тестостерон дааврыг дарангуйлах эмчилгээ хийлгэсэн байх ёстой гэнэ. Гэсэн хэдий ч Лиа Томасын эмэгтэй баг доторх хүчний давамгайлал олон хүнийг эргэлзэхэд хүргээд байгаа юм.
 
“Үүнийг би сэргээш хэрэглэхтэй адилхан гэж бодож байна. Би спортын замналынхаа туршид үргэлж цэвэр өрсөлдөөнд орж байгаагүй гэж боддог. Хувь хүн бүр өөрийгөө хэн болох талаар тус тусын сонголтыг хийж болно. Гэхдээ спортын хувьд тэгш өрсөлдөөний талбар байх ёстой. Ирээдүйд энэ асуудал яаж шийдэгдэхийг би хэлж мэдэхгүй байна” гэж олимпын 23 алтан медальтай Майкл Фэлпс ярьжээ.
 
Эх сурвалж: Business Insider
 
 
Америкийн усан спортын домог Майкл Фэлпс хүйсээ өөрчилсөн тамирчидийн талаар байр сууриа илэрхийлжээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0