Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Америк гаралтай цаначин бүсгүй Хятадын багт олимпын алтан медаль авчирлаа
2 жил өмнө   327
АНУ-д төрж, өссөн ч Хятад улсын өмнөөс Бээжин 2022 олимпын наадамд оролцож буй 18 настай бүсгүй өчигдөр цанын тэмцээнээс алтан медаль зүүсэн юм.
 
Эйлин Гу анхныхаа өвлийн олимпын наадамд оролцохдоо эмэгтэйчүүдийн цанын чөлөөт гулгалтын тэмцээнээс нийт 188.25 оноогоор алтан медалийн болзол хангажээ.
 
АНУ-ын Калифорни мужид төрж, өссөн Эйлин Гу ээжийнхээ эх орон Хятад улсын нэрийн өмнөөс өрсөлдөх шийдвэрийг 2019 онд гаргаж байжээ. Энэ шийдвэр нь түүнийг Хятадад маш их алдартай болгож, фэнүүд нь түүнд “Цасны гүнж” хэмээх нэрийг өгсөн байна.
 
Гуг алтан медаль авсны дараа Хятадын Вэйбо сошиал платформ хэсэг хугацаанд унасан нь фэнүүдийнх нь хэт өндөр хандалттай холбоотой байжээ.
 
Цанын спортоор хичээллэдгээс гадна Эйлин Гу нь модель, нэр хүндтэй брэндийн нүүр царайгаар ажилладаг бөгөөд ирэх намар Стэнфордын их сургуульд элсэн суралцахаар болсон байна.
 
Эх сурвалж: CNN
Америк гаралтай цаначин бүсгүй Хятадын багт олимпын алтан медаль авчирлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0