Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Япон улс илүүдэл хийгээ Европ руу илгээжээ
2 жил өмнө   326
 Япон улс илүүдэл шингэрүүлсэн байгалийн хийгээ Европ руу илгээсэн тухай тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Коичи Хагиуда лхагва гарагт сэтгүүлчдэд мэдэгдлээ.
 
“Японы компаниуд өөрсдийн шийдвэрээр зарж болох байгалийн шингэрүүлсэн хий ачсан хэд хэдэн хөлөг онгоц зорьсон газартаа хоёрдугаар сард хүрэхээр Европ руу явж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Гуравдугаар сард мөн байгалийн шингэрүүлсэн хий хүргэх хэд хэдэн хөлөг онгоцыг Европ руу илгээхээр төлөвлөж байна гэж Хагиуда нэмж хэлэв. Үүний зэрэгцээ тэрбээр "хийн хурц хомсдол"-той тулгарсан Европ руу энэ нөөцийг нийлүүлэх асуудалд Японы эрчим хүчний аюулгүй байдал нэгдүгээрт байгаа бөгөөд байх болно гэдгийг цохон тэмдэглэжээ.
 
Хагиуда Японд суугаа АНУ-ын Элчин сайд Рам Эмануэль, ЕХ-ноос Японд суугаа Элчин сайд Патрисия Флор нартай уулзаж, ЕХ-ны орнуудад үүсээд буй байгалийн хийн хомсдолын өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй ярилцсан гэдгээ мэдээлсэн байна. Тэрбээр дипломат төлөөлөгчидтэй ярилцахдаа Японы Засгийн газар Европын орнуудад дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасныг мэдээлсэн боловч улс орных нь эрчим хүчний аюулгүй байдал эн тэргүүнд тавигдсан хэвээр байх болно гэдгийг цохон хэлжээ.
 
Хагиуда Японоос Европ руу хэдий хэмжээний байгалийн хий илгээснийг хэлээгүй боловч нийлүүлэлт нь тус улсын хүн амын өдөр тутмын амьдралд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг дахин цохон тэмдэглэсэн байна.
 
Японы эрчим хүчний компаниудын байгалийн шингэрүүлсэн хийн нөөц өнгөрсөн жилийнхээс 10 орчим хувиар их байгаа бөгөөд Украины нутаг дэвсгэрт цэргийн мөргөлдөөн гарсан тохиолдолд ЕХ руу яаралтай нийлүүлэхэд ашиглаж магадгүй гэж өмнө нь “Nikkei” сонин мэдээлжээ.
 
Эх сурвалж: MONTSAME
Япон улс илүүдэл хийгээ Европ руу илгээжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0