Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Сугар гарагийн анхны тод дүрсийг NASA олон нийтэд үзүүлжээ
2 жил өмнө   335
Нарны титмийг судлахаар сансарт илгээсэн Parker Solar Probe (PSP) хөлгийн 2020, 2021 онуудад буулгасан Сугар гарагийн гэрэл зураг, дүрс бичлэгийг NASA өчигдөр олон нийтэд үзүүлжээ.
 
Нарны аймгийн гарагуудаас дэлхийтэй хамгийн төстэй нөхцөлтэй гэгддэг Сугар гарагийг хүмүүс өмнө нь ийм тодоор харж байгаагүй юм. 2018 онд дэлхийгээс хөөрсөн PSP хөлөг нарны титмийг судлахдаа Сугар гарагт хэд хэдэн удаа ойрхон нисэж өнгөрсөн юм байна.
 
Сугар гарагийг өмнө нь ажиглахад маш өтгөн үүл манантай байдаг тул гадарга нь тодорхой харагддаггүй байжээ. Хүний нүд 380-750 нанометрийн урттай гэрлийн долгионыг мэдэрдэг. Харин PSP хөлгийн WISPR камер 470-800 нанометрийн долгионы зурвасыг мэдрэх чадвартай тул үүлний цаанаас гэрэлтэх Сугарын гадаргын дүрсийг буулгаж чаджээ.
 
“Тэнгэрт хамгийн тод харагддаг сансрын гурав дахь биет Сугар гараг боловч бид өнөөдрийг хүртэл гадаргыг нь тод харж чаддаггүй байлаа. Тэгвэл одоо бид анх удаа ийм тодорхой харж байна” гэж Вашингтон хот дахь Naval Research Laboratory-ийн физикч Брайан Вүүд тайлбарлаж байна.
 
Эрдэмтэд эхэндээ PSP хөлгийн камераар Сугар гарагийг бүрхсэн үүлний хурдыг хэмжих зорилготой байжээ. Гэтэл санамсаргүй үүнээс ч илүү үр дүнд хүрсэн байна.
 
“Сүүдэртээ талдаа ч Сугарын гадарга Цельсийн 460 хэм хүрч халдаг. Ийм халуун байдаг учраас Сугарын гадарга улайссан төмөр шиг гэрэлтэж харагдаж байна” гэж Вүүдс ярьжээ.
 
Өндөрлөг газраа бага, нам дор газраа өндөр температуртай тул энэ зургаас Сугарын гадаргын бүтэц, чулуулгийн найрлагыг мэдэх боломжтой болсон байна.
 
2024 оны арваннэгдүгээр сард PSP хөлөг сүүлчийн буюу долоо дахь удаагаа Сугар гарагт ойрхон өнгөрөх юм. NASA энэ үеэр Сугар гарагийн илүү олон зургийг буулгахаар төлөвлөжээ.
Сугар гарагийн анхны тод дүрсийг NASA олон нийтэд үзүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0