Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Трампын эхний жилийн эерэг ба сөрөг баримтууд
6 жил өмнө   867
   АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп тангаргаа өргөснөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Түүний 365 хоногийн ажлын үр дүнг Америкийн хэвлэл мэдээллийнхэн ингэж дүгнэжээ.
 
ЭЕРЭГ
-       Америкийн эдийн засаг эргээд сэргэсэн.
-       Одоогийн байдлаар ойролцоогоор 2.1 сая ажлын байр шинээр бий болсон.
-       Ажилгүйдлийн түвшин 4.1%-д хүрсэн нь 17 жил дэх хамгийн бага, Африк гаралтай Америкчуудын ажилгүйдлийн түвшин 6.8%-тай байгаа нь сүүлийн 45 жилийн хамгийн бага нь.
-       Хэрэглээний болон бизнесийн орчин сайжирсан
-       Хууль бус цагаачлал буурсан
-       Дотоодын нийт бүтээгдэхүүний 3% -ийн өсөлт нь АНУ-ын эдийн засгийн хэтийн төлөвийг нэлээд сайнаар харагдуулж байна
-       Сири дэх Обамагийн бодлогыг үргэлжлүүлэн Оростой хамтран Исламын улс террорист бүлэглэлийг хөөж гаргасан.
 
СӨРӨГ
-       Тэрээр Холбооны мөрдөх товчоо, тагнуул, шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс их оролцсон.
-       Трамп өөрийн Бүгд найрамдах намын гишүүдээ дэмжихийн оронд тэдэнтэй сөргөлддөг.
-       Трампыг шүүмжилсэн болон доромжилсон утга агуулгатай мэдээлэл нийгмийн сүлжээ болон хэвлэлүүдээр их гарсан нь дан ганц түүний хувьд ч гэлтгүй АНУ-ын нэр хүндэд муу. Саяхан л гэхэд түүнийг сэтгэцийн өвчтэй гэсэн мэдээ цацагдсан юм.
-       Твиттер, фэйсбүүкт их цаг зарцуулж, улс төрийн өрсөлдөгчдөө доромжлох хэрэгслээ болгодог.
-       Арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлагч гэсэн өнцгөөс нийгэм түүнийг харах болсон.
 
   Хэдийгээр олон нийт Дональд Трампыг ихээхэн шүүмжилдэг ч АНУ-ын эдийн засаг, нийгмийн амьдралд гарсан бодит эерэг үзүүлэлтүүд нь түүний ажлын нэг жилийг сайнаар харагдуулж байгаа юм. Хүчирхэг Америкийг эргүүлэн авчрах уриатай сонгогдсон ерөнхийлөгчөөсөө Америкийн ард түмэн улам ихийг хүлээсээр байна. 
Д.Оюунбат
 
Трампын эхний жилийн эерэг ба сөрөг баримтууд
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0