Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Москва болон Санкт-Петербургийн бирж арилжаагаа түр зогсоов
2 жил өмнө   320
Рублийн ханш болон Оросын хөрөнгийн зах зээл биржээс тогтоосон хязгаарт хүрч унасантай холбоотойгоор Москвагийн бирж арилжаагаа түр зогсоосон байна.
 
“Бүх зах зээл дээр арилжааг түр зогсоосон. Дахин сэргээх талаар эргэн мэдээлнэ” гэж тус биржийн хэвлэлийн алба мэдээлжээ.
 
Москвагийн биржийн араас Санкт-Петербургийн бирж арилжаагаа зогсоосон байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаа мэдэгдсэний дараа пүрэв гаргийн өглөө арилжаа эхлэхэд Оросын хөрөнгийн зах зээл 11 гаруй хувиар унасан бол рублийн ам.доллар болон евротой харьцах ханш 3.5 гаруй хувиар буурчээ.   
 
Эх сурвалж:MONTSAME
Москва болон Санкт-Петербургийн бирж арилжаагаа түр зогсоов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0