Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ерөнхийлөгч Зеленский: Украины 137 цэрэг амиа алдлаа
3 жил өмнө   414
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш доод тал нь 137 украин цэрэг амиа алдаж, 316 украин цэрэг шархадсан хэмээн мэдэгдлээ.
 
Зеленский өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн видео мессеждээ Украиныг НАТО-д элсэхийг бусад улс орнууд дэмжихээс "айж байна" гэжээ. Мөн Зеленский цааш үргэлжлүүлэн "Украиныг НАТО-д элсэхэд хэн баталгаа гаргахад бэлэн байна вэ? Үнэнийг хэлэхэд бүгд айж байна." “Би муж улсын бүх түншүүдээсээ бидэнтэй хамт эсэхийг асуусан. Тэд бидэнтэй хамт байгаа ч биднийг өөрсөдтэй нь эвсэхэд бэлэн биш байна” гэжээ.
 
“Гадаадын удирдагчидтай хэчнээн олон удаа ярилцсан ч би цөөн хэдэн зүйлийг л сонссон. Эхнийх нь, биднийг дэмжиж байгаа. Бидэнд үгээр бус бодитой тусалж байгаа улс болгондоо талархаж байна. Гэхдээ хоёр дахь нь, бид улсаа хамгаалахдаа бол ганцаараа л үлдсэн.Хэн бидэнтэй тулалдахад бэлэн байна вэ? Үнэнийг хэлэхэд би харахгүй байна" гэж Зеленский хэллээ. Мөн тэрээр “Өнөөдөр би Европын 27 удирдагчаас Украйн НАТО-д байх эсэхийг шууд асуусан. Бүгд айж, хариулаагүй. Харин бид айхгүй, юунаас ч айхгүй" хэмээжээ.
 
Ерөнхийлөгч Зеленский: Украины 137 цэрэг амиа алдлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0