Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Оросын томоохон бизнесмэнүүд дайны эсрэг байгаагаа илэрхийллээ
2 жил өмнө   268
Украинд болж буй үйл явдлын талаар Оросын олигархиуд ямар нэг байр суурь илэрхийлэхгүй байгаа.
 
Харин Ням гарагт Оросын томоохон бизнесмэнүүд болох Михайл Фридман, Олег Дерипаска нар тэднээс анх удаа дайны эсрэг байгаагаа илэрхийлжээ. Оросын хамгийн том хувийн банк болох Альфаг үүсгэн байгуулагч, LetterOne хувийн хөрөнгө оруулалтын компанийг эзэмшигч Фридман ажилтнууддаа илгээсэн захидалдаа дайны эсрэг байгаагаа мэдэгдсэн байна.
 
Фридман нь Украины Львов хотын уугуул бөгөөд эцэг эх нь одоо ч тэнд амьдардаг юм. “Миний амьдралын ихэнх хэсэг Орост өнгөрч, энд бизнесээ босгосон. Украин, Оросын ард түмэнтэй гүнзгий холбоотой би энэ зөрчлийг хоёр үндэстний аль алинд нь тохиолдсон эмгэнэлт явдал гэж үзэж байна” гэж Фридман захидалдаа бичжээ.
 
2021 онд хөрөнгийн хэмжээгээр дэлхийд 128 дугаарт эрэмбэлэгдэж байсан тэрбээр “Би бол Орос, Украинд олон мянган ажилтныхаа өмнө хариуцлага хүлээдэг бизнесмэн хүн. Дайн хэзээ ч шийдэл байгаагүй гэдэгт би итгэдэг. Олон зуун жилийн турш ах дүүгийн хэлхээ холбоотой байсан хоёр үндэстэн энэхүү хямралын үр дүнд хоёулаа хохирч, олон хүний амь үрэгдэх болно” гэж бичсэн байна. Оросын хөнгөн цагаан үйлдвэрлэлийн аварга компани Русалыг үүсгэн байгуулагч, одоо ч уг компанийнхаа хувийг Лондонд бүртгэлтэй EN+ Group-ээр дамжуулан эзэмшдэг Олег Дерипаска өчигдөр Телеграм сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ “Энх тайван хамгаас чухал” гэж бичээд энхийн яриа хэлэлцээг аль болох хурдан эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
 
Кремлийн эрх баригчидтай холбоотой шалтгаанаар тэр 2018 оноос хойш АНУ-ын эдийн засгийн хоригт байгаа юм. Украины нутаг дэвсгэрт Оросын цэрэг халдан довтолсонтой холбоотойгоор Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн багц хориг арга хэмжээнүүдийг шат дараатай зарлаад байна.
 
Үүний улмаас Оросын хөрөнгөтнүүд асар их алдагдал хүлээх нөхцөл үүссэн юм.
 
Эх сурвалж: Reuters
Оросын томоохон бизнесмэнүүд дайны эсрэг байгаагаа илэрхийллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0