Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Орос, Украины хэлэлцээ даваа гаргийн өглөө эхэлнэ
2 жил өмнө   316
 Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ даваа гаргийн өглөө эхэлнэ гэж ТАСС агентлагийн эх сурвалж ням гарагт мэдээлжээ. "Энэ бол хойшлуулсан зүйл биш, уулзалт өглөө болно, шалтгаан нь Украины төлөөлөгчдийн ложистик" гэж эх сурвалж хэлэв.
 
Украины талтай Беларусийн Гомель мужид хэлэлцээ хийх тохиролцоонд хүрсэн гэж Оросын төлөөлөгчдийн тэргүүн, Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ням гарагт мэдэгджээ. ОХУ-ын төлөөлөгчид Минск хотыг аль хэдийнээ орхиж хэлэлцээ хийх газрыг зорьсон байна. Хэлэлцээнд оролцох Орос, Украины төлөөлөгчдийн уулзалт яг хаана болох талаар  ТАСС-ын эх сурвалж мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
 
ОХУ-ын төлөөлөгчид Украинтай хэлэлцээ хийхээр Беларусь улсад очсон тухай тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ням гарагт мэдэгдсэн юм.
 
“Хэлэлцэн тохиролцсоны дагуу ОХУ-ын Гадаад хэргийн яам, Батлан ​​хамгаалах яам болон Ерөнхийлөгчийн тамгын газар зэрэг бусад газрын төлөөлөгчдөөс бүрдсэн төлөөлөгчид Украины талтай хэлэлцээ хийхээр Беларусь улсад хүрэлцэн очлоо" гэж тэрбээр мэдээлжээ.
 
Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Беларусийн нутаг дэвсгэрт Оростой хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдэж байсан боловч өмнө талаараа Украинтай, зүүн талаараа ОХУ-тай хиллэдэг Беларусийн Гомель мужид хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн байна.
Орос, Украины хэлэлцээ даваа гаргийн өглөө эхэлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0