Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Оросын Төв банк бодлогын хүүгээ 20 хувьд хүргэж нэмэгдүүлэв
3 жил өмнө   474
ХУ-ын Төв банк хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн бодлогын хүүгээ 10.5 нэгж хувиар нэмэгдүүлж, жилийн 20 хувь болгох шийдвэр гаргажээ.
 
“Оросын эдийн засгийн гадаад нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Бодлогын хүүг нэмэгдүүлснээр депозитын хүүг ханшийн уналт, инфляцын эрсдэлийг нөхөхөд шаардлагатай хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх боломжтой болно. Энэ нь санхүүгийн болон үнийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн хадгаламжийг үнэгүйдэхээс хамгаалахад тустай” гэж тус банк мэдэгдэлдээ цохон тэмдэглэсэн байна.
 
Цаашид гадаад, дотоод нөхцөл байдлаас үүсэх эрсдэл болон тэдгээрт санхүүгийн зах зээлийн үзүүлэх хариу үйлдлийг үнэлсний үндсэн дээр бодлогын хүүгийн талаар шийдвэр гаргана гэж Оросын Төв банк мэдэгджээ.
Оросын Төв банк бодлогын хүүгээ 20 хувьд хүргэж нэмэгдүүлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0