Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Орос-Украины дараагийн хэлэлцээ Беларусь-Польшийн хилийн бүсэд болно
2 жил өмнө   312

Орос-Украины дараагийн хэлэлцээ Беларусь-Польшийн хилийн бүсэд ойрын өдрүүдэд болно гэж Беларусьт болсон хэлэлцээнд оролцсон Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский мэдээлснийг Оросын “RIA Novosti” агентлаг даваа гарагт уламжилжээ.

“Хамгийн гол нь бид хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцлоо, дараагийн уулзалт ойрын өдрүүдэд Польш-Беларусийн хилийн бүсэд болно” гэж В.Мединский хэлэлцээний дараа мэдэгдсэн байна. “Одоо төлөөлөгчид хэлэлцээний бүх байр суурийн талаар хэлэлцэж, дараагийн үе шатанд бэлтгэхийн тулд нийслэл хот руугаа буцна. Бид нийтлэг байр суурийн талаар урьдчилан таамаглаж болох зарим асуудлыг олж харсан” гэдгийг төлөөлөгч тодотгожээ. 

Мөн уулзалтын үеэр яриа хэлэлцээний бүх байр суурийг нарийвчлан хэлэлцсэн гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 

Орос-Украины дараагийн хэлэлцээ Беларусь-Польшийн хилийн бүсэд болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0