Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Финланд улс NATO-д элсэх асуудал яригдаж эхэллээ
2 жил өмнө   369
Удаан хугацаанд эвсэлд үл нэгдэх бодлогыг хатуу баримталж ирсэн Финланд улсад NATO-д элсэх асуудал хурцаар яригдаж,  парламент нь асуудлыг хэлэлцэх юм байна.
 
Энэ нь ОХУ-ын зүгээс Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэнтэй холбоотой юм байна.
 
Финландын иргэд NATO-д элсэх хөдөлгөөнийг эхлүүлж, 50,000 хүний гарын үсэг цуглуулсан нь тус улсын парламентаар хэлэлцэх нөхцөл болжээ.
 
“Орос улс NATO-гийн гишүүн бус хөрш улс руугаа халдан довтолсон нь нийгмийн үзэл бодол өөрчлөгдөх гол шалтгаан боллоо” гэж Финландын Олон Улсын Харилцааны Хүрээлэнгийн судлаач Чарли Салониус-Пастернак ярьжээ.
 
Өнгөрсөн Баасан гарагт ОХУ-ын гадаад яамнаас гаргасан мэдэгдэлд хэрвээ Финланд улс NATO-д элсвэл “цэрэг, улс төрийн ноцтой үр дагавар амсах болно” хэмээн анхааруулсан нь асуудлыг улам хурцатгасан юм.
 
Финланд улс ОХУ-тай 1,340 км урт шугамаар хил залгадаг нь Европын Холбооны гишүүн орнууд дотроос хамгийн уртад тооцогддог. Хөрш Швед улс ч мөн адил эвсэлд үл нэгдэх гадаад бодлого баримталдаг юм. NATO эдгээр улсуудыг элсүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлдэг ч засгийн эрхийг нь барьж буй социал демократууд урилгыг хүлээж авалгүй явсаар өнөөдрийг хүрсэн байна.
 
 Эх сурвалж: AFP
Финланд улс NATO-д элсэх асуудал яригдаж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0