Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Киев хот руу Оросын цэрэг, зэвсгийн цуваа очиж буйг хиймэл дагуулаас харуулжээ
2 жил өмнө   325
АНУ-ын хиймэл дагуулын Maxar Technologies компани Украины нийслэл Киев хотын зүгт Оросын цэрэг, зэвсгийн нүсэр цуваа чиглэж байгааг мэдээлжээ.
 
Тус компаниас тараасан хиймэл дагуулын зураг дээр 60 км орчим урт үргэлжилсэн цуваа Киев хотоос хойд зүгт орших Иванков тосгоны ойролцоо явааг харуулсан байна. Мөн Украины хойд хилийн ойролцоо Беларусийн нутаг дэвсгэрт нисдэг тэрэг, явган цэргийн томоохон хүч бөөгнөрөөд байгааг хиймэл дагуулаас авсан шинэ зураг харуулжээ.
 
Эдгээрээс харвал Оросын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев хотыг эзлэх шийдвэрлэх довтолгоонд бэлдэж байж болзошгүй байна.
 
 Эх сурвалж: BBC
Киев хот руу Оросын цэрэг, зэвсгийн цуваа очиж буйг хиймэл дагуулаас харуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0