Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Украйнд өчигдрийн дайралтаас 10 гаруй хүн амь үрэгджээ
2 жил өмнө   282
Харьков хотын төв талбайд агаараас цохилт өгсний дараа Украины Ерөнхийлөгч В.Зеленский Оросыг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгав.Харьков хотын Эрх чөлөөний талбайд өгсөн цохилтын улмаас наад зах нь 10 хүн амиа алдаж, 35 хүн шархаджээ. Энэ талбайн орчимд Дуурийн театр болон төрийн байгууллагууд байрладаг юм.
 
Харьков хотод 10 хүн амь үрэгджээ. Өчигдөр мөн нийслэл Киев хотын телевизийн цамхаг орчимд агаараас цохилт өгсний улмаас телевизийн нэвтрүүлгүүд тасалджээ. Халдлагын улмаас таван хүн нас барсан гэж Украины албаныхан мэдээлээд буй.  
 
В.Зеленский өчигдөр Европарламентад үг хэлэхдээ Европын холбоог Украины талд зогсож байгаа гэдгээ нотлохыг уриалсан юм. Түүнчлэн зэр зэвсгийн дэмжлэг үзүүлсэн Европын холбоонд талархал илэрхийлээд "Та наргүйгээр Украин ганцаардах болно. Украинтай хамт байгаа гэдгээ баталж, биднийг хамгаал" хэмээн мэдэгдсэн юм
 
Украйнд өчигдрийн дайралтаас 10 гаруй хүн амь үрэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0