Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хятадын шилдэг их сургуулиудын таван профессор Оросын эзлэн түрэмгийллийг буруутгасан захидал бичжээ
2 жил өмнө   343
Украины газар нутагт Оросын цэрэг халдсан үйл явдалд Хятадын засгийн газар төвийг сахисан байр суурь баримталж байгаа.
 
Хятадын сошиал орчинд Оросыг шүүмжилсэн, буруутгасан агуулгатай мэдээллүүдийг хориглоод байна. Гэсэн хэдий ч тус улсын сэхээтний давхаргын зарим хэсэг Украинд болж буй дайныг буруутгасан үзэл бодлоо илэрхийлж эхэлжээ.
 
Тухайлбал Хятадын шилдэг их сургуулиудын түүхийн ухааны таван профессор дайныг буруутгасан ил захидал бичсэн байна. Тэдгээр нь Нанжиний их сургуулийн Сүн Жянь, Бээжингийн их сургуулийн Ван Лишин, Хонконгийн их сургуулийн Шү Гуочи, Циньхуа их сургуулийн Зон Вэймин, Фуданы их сургуулийн Чэн Ян нар ажээ.
 
“Нэг цагт дайнд нэрвэгдэж байсан улсын хувьд бид Украины ард түмний зовлон зүдгүүрийг ойлгож, өрөвдөж байна” гэж уг захидалд бичээд дайныг даруй дуусгахгүй бол дэлхийн хэмжээний хямрал болж өргөжих аюултайг анхааруулсан байна.
 
Захидал Хятадын Вичат сүлжээнд нийтлэгдсэнээс хойш хэдхэн цагийн дараа устгагдсан гэнэ. Гэхдээ хуулбар нь онлайн ертөнцөд тарсан байна. Үүнээс гадна Даваа гарагт Хятадын томоохон их сургуулиудыг төгссөн 130 гаруй мэргэжилтэн дайныг буруутгаж, НҮБ-ын 984 дүгээр тогтоолд заасан үүргээ биелүүлэхийг засгийн газартаа уриалжээ.
 
1994 онд батлагдсан энэхүү тогтоолын дагуу цөмийн зэвсэггүй улс орнууд гаднын халдлагад өртсөн тохиолдолд Хятад улс дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм байна.
 
Мэргэжилтнүүдийн уриалгын хуулбар мөн интернэт орчинд өргөн тархжээ. Хятадын засгийн газар одоо хүртэл Украинд болж буй үйл явдлыг “дайн”, “эзлэн түрэмгийлэл” гэж нэрлэхээс зайлсхийж, НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн болон ерөнхий ассамблейн чуулганы санал хураалтад түдгэлзсэн байр суурь илэрхийлээд байгаа юм.
 
Эх сурвалж: Radio Free Asia
Хятадын шилдэг их сургуулиудын таван профессор Оросын эзлэн түрэмгийллийг буруутгасан захидал бичжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0