Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
БНАСАУ тагнуулын хиймэл дагуулын судалгаатай холбоотой туршилт явуулжээ
2 жил өмнө   307
БНАСАУ тагнуулын хиймэл дагуул бүтээх судалгааны хүрээнд бямба гарагт туршилт явуулсан гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ням гарагт мэдээлжээ. БНАСАУ-ыг Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан гэж үзэж байгаагаа хөрш орнууд нь урьд нь мэдээлээд байсан юм.
 
“Бямба гаргийн туршилт нь АНУ Украин дахь ОХУ-ын цэргийн ажиллагаанд анхаарлаа хандуулж байгаа үед БНАСАУ зэвсгийнхээ хүчин чадлыг сайжруулахыг зорьж байгааг харуулж байна” гэж гадаад хэргийн асуудал хариуцсан зарим мэргэжилтэн үзэж байна.
 
“Пуужин 300 орчим км зайд нисэн Японы эдийн засгийн бүсийн гадна унасан бөгөөд нислэгийн дээд өндөр нь 550 орчим км байсан хэмээн үзэж байна” гэж Японы Батлан хамгаалах яам мэдээлжээ. БНАСАУ өмнөх долоо хоногийн ням гарагт мөн тагнуулын хиймэл дагуулын симтемийн хөгжүүлэлтэд зориулан туршилт явуулсан юм.
 
Пёньян энэ он гарсаар есөн удаа пуужин харвасан хэдий ч эдийн засаг, аюулгүй байдлын ойрын холбоотон БНХАУ-д Бээжингийн өвлийн олимпын наадам хоёрдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилсэн 17 хоногийн ямар нэгэн хугацаанд туршилт явуулаагүй байна.
 
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, БНАСАУ-ын Үндэсний сансрын технологийн хөгжлийн газар, Батлан хамгаалахын шинжлэх ухааны академи бямба гарагт "хиймэл дагуулын өгөгдөл дамжуулах, хүлээн авах системийн найдвартай байдлыг баталгаажуулжээ".  
БНАСАУ тагнуулын хиймэл дагуулын судалгаатай холбоотой туршилт явуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0