Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Шотландын засгийн газар “шулмын ангуучлал”-ын хохирогч болсон хүмүүсээс уучлалт гуйв
2 жил өмнө   278
Олон зууны өмнө “шулмын ангуучлал”-ын хохирогч болсон мянга мянган хүнээс албан ёсны уучлалт гуйж байгаагаа Шотландын засгийн газар өчигдөр мэдэгджээ.
 
Тэдгээрийн ихэнх нь эмэгтэйчүүд байсан тул олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр уг шийдвэрийг зарласан байна.
 
1563 онд батлагдсан “Witchcraft Act” хуулийн хүрээнд 4,000 гаруй хүнийг шүүснээс ихэнх нь цаазлуулсныг Шотландын тэргүүн сайд Никола Старжен өчигдөр засгийн газрынхаа хуралдааны үеэр мэдээлжээ.
 
“Хохирсон хүмүүс нь үнэндээ шулам биш, ердийн хүмүүс, ихэнх нь эмэгтэйчүүд байсан юм. Тухайн үед эмэгтэйчүүд шүүхийн өмнө гэрч болох эрхгүй байсан тул ядуу, хүчин мөхөс, эсвэл зүгээр л эмэгтэй хүн байсныхаа төлөө цаазлуулж байв” гэж Старжен хэлсэн байна.
 
Түүхийн баримтаас үзвэл 1479 онд Шотландад анхны “шулам”-ыг шүүж, цаазалж байжээ. Энэ явдал 1727 он хүртэл үргэлжлэхдээ хамгийн цөөндөө 2,500 гаруй хүнийг цаазалсан байна.
 
Тухайн үед Европ даяар ийм үзэгдэл түгээмэл байсан ч Шотландын хүн амд оногдох хохирогчийн тоо Европын дунджаас тав дахин өндөр байсан гэдэг.
 
Сүүлийн жилүүдэд Европын орнуудад олон зууны өмнө амь насаараа хохирсон хүмүүсээс албан ёсны уучлалт гуйхыг шаардсан хөдөлгөөн эхэлсэн юм. Энэ оны нэгдүгээр сард Испани улсын Каталони мужийн парламент бас “шулмын ангуучлал”-ын золиос болсон хүмүүсээс албан ёсоор уучлалт гуйсан байна.
 
Эх сурвалж: The Guardian
Шотландын засгийн газар “шулмын ангуучлал”-ын хохирогч болсон хүмүүсээс уучлалт гуйв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0