Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“Apple” компани “5G” сүлжээ дэмждэг “iPhone SE” гар утсаа танилцуулжээ
2 жил өмнө   271
 Америкийн “Apple” компани мягмар гарагт “5G” сүлжээ дэмждэг, хямд үнэтэй “iPhone SE” гар утас болон “iPad Air” мөн шинэ компьютерт зориулсан хурдан чипээ танилцуулжээ.
 
Шинэ “Mac Studio” процессорын үнэ 1999 ам.долларооос эхлэх бөгөөд “M1 Мах”, “M1 Ultra” гэсэн чипийн сонголттой байна. “iPad Air”-ийн хувьд зөөврийн компьютеруудад зориулан хөгжүүлсэн “M1” чиптэй ажээ.
 
“Apple” компани нь “iPhone SE” гар утасныхаа үнийг өмнөх загварынхаас /399 ам.доллар/ бага зэрэг нэмэгдүүлж, 429 ам.доллар болгожээ. Эдгээр бүтээгдэхүүний урьдчилсан захиалга гуравдугаар сарын 11-нээс эхэлж, 18-наас хэрэглэгчдийн гарт хүрч эхэлнэ.
 
"iPhone SE" гар утас нь “Apple”-ийн мэдээлснээр өрсөлдөгчдийн дундаа хамгийн хурдан гэгдэж буй “A15 Bionic” чип болон 4.7 инчийн ретина дэлгэц, хурууны хээ мэдрэгчтэй юм. “Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Кук энэхүү утсыг жижиг “iPhone” хэрэглэхийг илүүд үздэг хэрэглэгчдэд ач холбогдолтой гэдгийг тодотгожээ.
 
Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр “Macbook Air”, “Macbook Pro” зэрэг бүх “Mac”-д холбон ажиллуулах боломжтой “Studio Display” дэлгэцээс гадна хамгийн сүүлийн үеийн “iPhone” болох “iPhone 13” гар утасны шинэ ногоон өнгийг олон нийтэд танилцуулсан байна. 
“Apple” компани “5G” сүлжээ дэмждэг “iPhone SE” гар утсаа танилцуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0