Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ОХУ-ын цэрэг халдан довтолсон нь Европын Холбооны гишүүн орнуудыг нэгдэхэд хүргэж байна
2 жил өмнө   290
Европын Холбоо ирэх таван жилийн дотор Оросын газрын тос, байгалийн хийгээс хамааралгүй болохоор шийдвэрлэснээ өчигдөр зарлажээ.
 
Холбооны гишүүн орнуудын удирдагчид хоёр сарын хугацаанд багтаж, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулахаар санал нэгдсэн тухай Евро Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен өчигдөр мэдэгдсэн байна.
 
“2027 он гэхэд Оросын газрын тос, байгалийн хийгээс хамааралгүй болох төлөвлөгөөг тавдугаар сарын дундуур танилцуулахаар боллоо” гэж тэр Украины хямралын асуудлаар болсон дээд хэмжээний чуулганы дараа хэлжээ.
 
2014 онд Орос улс Крымийн хойгийг өөртөө нэгтгэхэд энэ асуудал яригдаж байсан юм. Гэвч тухайн үед Европын хамгийн том эрчим хүчний хэрэглэгч Герман улс Оросын нийлүүлэлтээс татгалзахыг зөвшөөрөөгүй учраас үр дүнд хүрээгүй ажээ.
 
Харин энэ удаа Украин руу ОХУ-ын цэрэг халдан довтолсон нь Европын Холбооны гишүүн орнуудыг нэгдэхэд хүргэж байна.
 
Европын Холбооны уур амьсгалын бодлогын тэргүүн Франс Тиммерманс 2022 оны сүүлээр Оросоос авдаг 100 тэрбум шоо метр байгалийн хийг өөр эх үүсвэрээс орлуулах боломжтойг өнгөрсөн Мягмар гарагт мэдэгдэж байв.
 
Энэ бол ОХУ-аас Европын жилд авдаг байгалийн хийн гуравны хоёр юм. Европын Холбоо одоо байгалийн хийн хэрэгцээнийхээ 40 хувийг ОХУ-аас хангадаг. Мөн газрын тосных нь 27 хувь, нүүрснийх нь 46 хувийг ОХУ нийлүүлдэг байна.
 
Энэ бүгдийг нийлүүлбэл Москвагийн эрх баригчид жил бүр олдог олон арван тэрбумын орлогоо алдахад хүрэх юм.
 
Эх сурвалж: CNN
ОХУ-ын цэрэг халдан довтолсон нь Европын Холбооны гишүүн орнуудыг нэгдэхэд хүргэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0