Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Энэтхэг улс хөрш Пакистан руу санамсаргүй пуужин харваснаа хүлээн зөвшөөрөв
2 жил өмнө   304

Өнгөрсөн Лхагва гарагт Пакистаны зүүн бүсийн Миан Чанну хотын ойролцоо өндөр хурдтай биет унаж дэлбэрсэн ба уг биетийн ниссэн зам зорчигч тээврийн онгоцнуудад аюул учруулсан тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээлж байв.

Тэгвэл Баасан гарагт Энэтхэг улс үүнийг өөрийнх нь пуужин байсныг хүлээн зөвшөөрчээ.

Техникийн алдааны улмаас пуужинг санамсаргүй харваснаа мэдэгдсэн Энэтхэгийн засгийн газар Пакистаны талд гүн харамсал илэрхийлсэн байна.

Азаар пуужин газардах үеэр хүний амь эрсдээгүй гэнэ.

“2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр болсон ээлжит үзлэг шалгалтын үеэр санамсаргүй техникийн алдаа гарснаас пуужин харвасан байна. Энэтхэгийн засгийн газар уг асуудалд нухацтай анхаарал хандуулж, өндөр түвшинд шалгах үүрэг өглөө” гэж Делигийн эрх баригчдын мэдэгдэлд өгүүлжээ.

Харин Пакистаны засгийн газрын мэдэгдэлд ийм алдаа ямар ноцтой үр дагаварт хүргэж болохыг, дахин ийм алдаа гарахаас хатуу сэргийлэхийг Энэтхэгийн талд анхааруулсан байна.

Исламабадын албаны эх сурвалжийн мэдээлснээр уг пуужин дууны хурднаас гурав дахин өндөр хурдаар 12 км өндөрт, Пакистаны агаарын хил дотор 124 км зам туулсны эцэст унасан гэнэ.

Баасан гарагт Пакистаны гадаад хэргийн яам болсон хэрэг явдалтай холбогдуулан Энэтхэгийн талд эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Мөн мөрдлөг шалгалтын үр дүнгээ хуваалцахыг Энэтхэгийн засгийн газарт уриалжээ.

Пакистан, Энэтхэг хоёул цөмийн зэвсэгтэй, Британийн колоничлолын үед нэг захиргаатай байгаад тусгаар тогтносныхоо дараа хуваагдсан улсууд юм. Өнгөрсөн хугацаанд хоёр улс газар нутгийн маргааны улмаас хэд хэдэн удаа дайтаж байжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэтхэг улс хөрш Пакистан руу санамсаргүй пуужин харваснаа хүлээн зөвшөөрөв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0