Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ОХУ-ын гадаад валют битүүмжлэгдсэн байна
2 жил өмнө   306
ОХУ-ын гадаад валютын болон алтны нөөцийн тал орчим хувь эдийн засгийн хоригийн улмаас битүүмжлэгдсэн тухай тус улсын сангийн сайд Антон Силуанов өчигдөр Россия 1 телевизийн сувгаар ярьжээ.
 
“Энэ бол манай нөөцийн тал орчим хувь юм. Манай нөөцийн хэмжээ $640 тэрбумтай тэнцэж байгаа. Үүний $300 орчим тэрбум нь битүүмжлэгдээд байна” гэж Силуанов ярьсан байна. Харин валютын нөөцийн битүүмжлэгдээгүй байгаа хэсэг нь Хятадын юаниар хадгалагдаж байгааг тэр нэмж мэдээлжээ.
 
Өрнөдийн орнууд одоо Оростой хийх худалдаанд нь хязгаар тавиулахаар Хятадын засгийн газарт шахалт үзүүлж байгаа. “Мэдээж, юанийн нөөцийг маань ашиглуулахгүй байх шахалт дарамт үзүүлж байгаа. Гэхдээ Хятад улстай үүсгэсэн уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа маань Өрнөдийн дарамт шахалтын дор ч хэвийн үргэлжилнэ гэж би бодож байна” гэж Силуанов ярьжээ.
 
Оростой “найрсаг бус харилцаатай” орнуудад төлөх өрийг рублиэр гүйцэтгэх шийдвэр гарсныг сангийн сайд энэ үеэр дахин баталгаажуулсан байна.
 
Эх сурвалж: ТАСС
ОХУ-ын гадаад валют битүүмжлэгдсэн байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0