Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
БНСУ-д 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулна
2 жил өмнө   285
БНСУ-ын Засгийн газар 5-11 насны хүүхдүүдийг энэ сарын сүүлээс “COVID-19”-ийн вакцинд хамруулж эхэлнэ гэж тус улсын Дотоод хэргийн сайд Чон Хэ Чоль өнөөдөр мэдэгджээ.
 
Хүүхдүүдэд зориулсан “COVID-19”-ийн вакцинуудын аюулгүй байдал нь хилийн чанадад хангалттай нотлогдсоноос гадна 11-ээс доош насны хүүхдүүдийн дундах өвчлөл улсын хэмжээнд илэрсэн бүх тохиолдлын 15 хувиас дээш хувийг эзлэх болоод байна гэж тэрбээр “COVID-19”-тэй тэмцэх асуудлаарх уулзалтын үеэр хэлсэн байна.
 
Түүний мэдээлснээр, Засгийн газар 5-11 насны хүүхдүүдийг гуравдугаар сарын сүүлээс вакцинжуулж эхэлнэ. Тодруулбал, вакцинд хамрагдах хүүхдүүд гуравдугаар сарын 24-нөөс эхлэн урьдчилан бүртгүүлэх бөгөөд гуравдугаар сарын 31-нээс орон даяар 1200 клиникт вакцинжуулалт эхлэх ажээ.
 
БНСУ-ын Засгийн газар хичээлийн хаврын улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакциныг хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг өнгөрсөн сард олгожээ. Өнөөдрөөс Засгийн газар мөн вакцины хоёр дахь тундаа хамрагдсанаас хойш гурван сарын хугацаа өнгөрч буй 12-17 насны өсвөр хүүхдүүдийг нэмэлт тунд хамруулж эхэлнэ гэдгийг Чон Хэ Чоль мэдээлжээ.
 
БНСУ-д “омикрон” хувилбарын давлагаа энэ долоо хоногт оргил үедээ хүрэх төлөвтэй байгаа юм. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 309 790 тохиолдол илэрснээр нийт тохиолдлын тоо 6 866 222-т хүрчээ. 
 
Эх сурвалж: MONTSAME
БНСУ-д 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0