Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Оросын төв телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр сонин тохиолдол болжээ
3 жил өмнө   402
Даваа гарагийн орой Оросын телевизийн нэгдүгээр сувгийн мэдээ дамжуулалтыг нэгэн дайныг эсэргүүцэгч тасалдуулжээ.
 
Нэвтрүүлэгчийн ард дайныг эсэргүүцсэн агуулгатай бичиг бүхий самбар барьсан эмэгтэй гэнэт гарч ирсэн байна. Самбар дээр “Дайн хэрэггүй, дайныг зогсоо, та нарт худлаа ярьж буй суртал нэвтрүүлэгт бүү итгэ” гэж бичсэн байв.
 

Нэвтрүүлгийг тасалдуулсан эмэгтэй нь тус сувгийн эрхлэгч Марина Овсянникова байжээ.
 
ОРТ буюу нэгдүгээр суваг нь Оросын төрийн өмчит телевизийн суваг бөгөөд агуулга нь Кремлийн хатуу хяналтад байдаг юм. Овсянникова энэ үйлдлийнхээ дараа цагдаад баривчлагдсан байж болзошгүй байна.
 
Тэрбээр өмнө нь Украинд явуулж буй дайныг “гэмт хэрэг” хэмээн нэрлэж, Кремлийн суртал нэвтрүүлгийн хэрэгсэлд ажиллахдаа ичиж байгаагаа илэрхийлж байжээ. ОХУ-д Украины дайны талаар “худал мэдээ” тараавал 15 хүртэл жил шоронд хорих хууль үйлчилж байгаа. Тиймээс хараат бус үйл ажиллагаа явуулдаг олон мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байна. Мөн эрх баригчид Фэйсбүүк, Твиттер сошиал платформуудыг хаасан бол өнгөрсөн шөнө дундаас эхлэн Инстаграм платформыг хоригложээ.
 
Эх сурвалж: BBC
Оросын төв телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр сонин тохиолдол болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0