Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Москвад амны хаалт зүүх журмыг цуцалжээ
2 жил өмнө   280
ОХУ-ын нийслэл Москва хотод амны хаалт зүүх журмыг гуравдугаар сарын 15-наас цуцлахаар болсныг хотын дарга Сергей Собянин мэдээлжээ.
 
"Халдварын нөхцөл байдал тогтвортой сайжирч байгаа нь удаан хүлээлгэсэн шийдвэрийг гаргах боломжийг бидэнд олгож байна" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
 
Түүнчлэн үйлдвэр, байгууллагуудад халуун хэмжих, ажлын байранд тусгаарлах хаалт хийх зэрэг заавал авах арга хэмжээг цуцалжээ. Энэ шийдвэр нь мөн хориг арга хэмжээний үр дагаврыг даван туулах шаардлагатай болсон бизнес эрхлэгчдэд дэмжлэг болно гэж Собянин мэдэгдсэн байна. 
 
Москва хотын орлогч дарга Анастасия Раковагийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт тус хотод “COVID-19”-ийн халдварын тохиолдол болон эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо дахин 40 хувиар буурсан байна. Даваа гаргийн байдлаар халдварын 957 шинэ тохиолдол бүртгэгдэж, 44 хүн нас барсан бол 1061 өвчтөн эмнэлгээс гарчээ.
Москвад амны хаалт зүүх журмыг цуцалжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0