Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
ОХУ-ын алтны нөөцийн тал хувь нь битүүмжлэгджээ
3 жил өмнө   319
ОХУ-ын гадаад валютын болон алтны нөөцийн тал хувь эдийн засгийн хоригийн улмаас гадаадын банкуудад битүүмжлэгдээд байгааг тус улсын Сангийн сайд Антон Силуанов мэдэгдэв. Тэрээр “Нөөцийн хэмжээ 640 тэрбум ам.доллартай тэнцэнэ. Үүнээс 300 орчим тэрбум нь битүүмжлэгдээд байна” гэжээ.
 
Харин валютын нөөцийн битүүмжлэгдээгүй хэсэг нь БНХАУ-ын юаниар хадгалагдаж буйг тэр нэмж мэдээлжээ. АНУ тэргүүтэй барууны улсууд ОХУ-тай хийх худалдаанд нь хязгаар тавиулахаар Хятадын Засгийн газарт шахалт үзүүлж байгаа юм.
 
 “Мэдээж юанийн нөөцийг ашиглуулахгүй байх шахалт дарамт ирж байгаа. Гэхдээ БНХАУ-тай үүсгэсэн найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа маань барууны дарамт шахалтын дор ч хэвийн үргэлжилнэ гэж би бодож байна” гэж Силуанов ярилаа. Оростой “найрсаг бус харилцаатай” улсуудад төлөх өрийг рублиэр гүйцэтгэх шийдвэр гарсныг Сангийн сайд энэ үеэр нэмж баталгаажуулсан байна. Энэхүү битүүмжлэгдсэн хөрөнгөөр АНУ тэргүүтэй барууны улсууд Украины хохирлыг төлүүлнэ гэдэг нь бараг л тодорхой болоод байгаа билээ.
 
Тэгвэл АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан өчигдөр Ром хотод БНХАУ-ын Гадаад хэргийн 10 дахь сайд асан Ян Цзечитэй уулзахаасаа өмнө “Украинд дайн хийсэнтэй холбогдуулан авч буй хоригийг БНХАУ зөрчиж ОХУ-д ямар нэг байдлаар туслах аваас хатуу арга хэмжээ авах болно” гэж мэдэгдсэн юм.
ОХУ-ын алтны нөөцийн тал хувь нь битүүмжлэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0