Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хятадад осолдсон онгоцноос амьд хүн үлдээгүй гэж дүгнэжээ
2 жил өмнө   395
Даваа гарагийн үдээс хойш Хятадын Гуаньши мужийн нутагт China Eastern Airlines компанийн Boeing 737-800 нисэх онгоц осолдсон билээ.
 
Куньмин хотоос Гуаньжоу хотын чиглэлд нисэж байсан MU5735 дугаарын онгоцонд 123 зорчигч, нислэгийн багийн 9 гишүүн, нийт 132 хүн явсан юм.
 
Ослоос амьд хүн үлдээгүй гэж аврагчид урьдчилсан байдлаар дүгнэжээ. Мэргэжилтнүүд одоо ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
 
Flightradar24 сайтын цуглуулсан нислэгийн мэдээллээс харвал орон нутгийн цагаар 14:20 цагийн үед онгоц 8,800 гаруй метрийн өндөрт нисэж явах үедээ гэнэт доош унажээ.
 
Газраас 2,100 метрийн өндөрт байхдаа хэсэгхэн хугацаанд буцаж хөөрсөн ч дараа нь буцаад маш хурдтай унаж эхэлсэн байна. Газарт хүрэхээсээ өмнө хурд нь 9,500 метр/минут байсныг нислэгийн мэдээлэл харуулжээ.
 
 
Үүний улмаас онгоц бараг эгц босоо чиглэлд газарт хүчтэй мөргөж унасан байна. Ингэж хүчтэй унахад дотор нь явсан хүмүүс амьд үлдэх магадлал бараг байхгүй гэж дүгнэжээ.
 
Францын Иргэний Нислэгийн Аюулгүй Байдлын Судалгаа, Шинжилгээний Товчооны захирал асан Жан Пол Тродек онгоцны унасан байдлыг “ер бусын ховор тохиолдол” гэж үзэж байгаагаа хэвлэлд ярьсан байна.
 
Хятадын мэргэжилтнүүд одоогоор онгоцны хар хайрцагт бичигдсэн мэдээллийг ил болгоогүй байгаа.
 
АНУ-ын Холбооны Нислэгийн Ерөнхий Газар ослын шалтгааныг тогтооход хамтарч ажиллахад бэлэн байгаагаа Хятадын талд илэрхийлжээ.
 
Boeing компани бас мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа China Eastern Airlines компанид мэдэгдсэн байна.
 
Ослын дараа Boeing компани болон түүний бэлтгэн нийлүүлэгч компаниудын хувьцааны үнэ унажээ. 2018 ба 2019 онуудад нийт 346 хүний амь үрэгдсэн ослууд гарсны дараа тус компанийн 737 MAX загварын агаарын хөлгүүдийг иргэний нислэгт ашиглахыг хэсэг хугацаанд хориглож байв.
 
Тухайн үед ослуудыг MCAS (Manoeuvring Characteristics Augmentation Systems) нислэгийн хяналтын шинэ программын алдаатай холбон тайлбарлаж байжээ. Сая осолдсон 737-800 загварын нисэх онгоцонд ийм программ ашигладаггүй юм байна.
 
China Eastern Airlines компани ослын дараа бүх 737-800 загварын онгоцнуудаа газардуулжээ. Boeing 737-800 загвар нь дэлхийн олон оронд өргөн ашиглагддаг, аюулгүй байдлын хувьд сайн, найдвартай агаарын хөлөгт тооцогддог юм.
 
 
 
Эх сурвалж: South China Morning Post
Хятадад осолдсон онгоцноос амьд хүн үлдээгүй гэж дүгнэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0