Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Украинд бараг 10,000 цэрэг амь үрэгдсэн тухай Оросын сонин мэдээлсэн ч дараа нь мэдээгээ устгажээ
2 жил өмнө   353
Кремлийн бодлогыг сурталчлагч "Комсомольская Правда"  сонины вэб сайтад өчигдөр Украинд амь үрэгдсэн Оросын цэргийн тоо баримт нийтлэгдсэн ч сүүлд уг мэдээгээ устгажээ.
 
ОХУ-ын батлан хамгаалах яамнаас авсан албан ёсны баримт гэх уг мэдээнд дайн эхэлснээс хойших дөрвөн долоо хоног орчим хугацаанд Оросын зэвсэгт хүчний 9,861 цэрэг алагдаж, 16,153 цэрэг шархадсан тухай өгүүлсэн байна.
 
Хамгийн сүүлд гуравдугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын батлан хамгаалах яам 498 цэрэг амь үрэгдсэн тухай албан ёсоор зарлаж байсан юм. Үүнээс хойш дахин хохирлын талаар тоо баримт зарлаагүй байгаа.
 
"Комсомольская Правда" сонины сайтад нийтлэгдсэн мэдээ удалгүй устгагдсан байна.
 
Сонины сайтад хэн нэгэн хакер нэвтэрч, тоо баримтыг зассан, эсвэл сонин өөрөө алдаа гаргаж, нууц мэдээллийг задруулсан байх гэж зарим хүмүүс дүгнэжээ.
 
Ямартай ч уг мэдээний дэлгэцийн хуулбар сошиал орчинд тархаад байна.
 
 
 
Эх сурвалж: The Guardian
Украинд бараг 10,000 цэрэг амь үрэгдсэн тухай Оросын сонин мэдээлсэн ч дараа нь мэдээгээ устгажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0