Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ши Зиньпин ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй уулзлаа
6 жил өмнө   705
БНХАУ-ын дарга Ши Зиньпин Ардын хурлын ордонд ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй уулзлаа. Ноён Ши Зиньпин уулзалтынхаа үеэр хатагтай Меркель Хятад-Германы харилцаанд маш их анхаарал хандуулж байгааг сайшаасан байна. 2014 онд Хятад, Герман хооронд бүхнийг хамарсан стратегийн түншлэл тогтоосны дараа хоёр талын харилцаа мэдэгдэхүйц хөгжиж, хоёр талт хамтын ажиллагаа илүү өргөн, гүнзгий хөгжсөн гэдгийг БНХАУ-ын дарга онцоллоо.
 
Хятадын тал германы талтай хамтран хоёр талын харилцааг илүү их өндөрт гаргахад хүч чармайлт гаргахад бэлэн байна. Мөн түүний хэлснээр, Хятад, Германы харилцаа харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ болох ёстой бөгөөд хятад болон европын харилцаа олон улсын шинэ төрлийн харилцааг бий болгож, үзэл санааны зөрчлийг даван туулах ёстойг цохон тэмдэглэлээ. БНХАУ-ын даргын хэлснээр, талууд дээд түвшинд нягт харилцаа холбоотой байж, хоёр орны харилцааг өндөр түвшинд бэхжүүлж, 2 орны янз бүрийн салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжиж, харилцан ярианы механизмыг зохих ёсоор ашиглах хэрэгтэй юм байна.
 
Ингэхийн сацуу Ши Зиньпин: хоёр орон цаашид үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлж, хамтран гуравдагч зах зээлийг эзэмших тал дээр ажиллахыг уриаллаа. Мөн хятадын тал Герман улс хятадын “бүс ба зам” санаачлагыг дэмжиж байгаад нь талархаж, энэ санаачлагд германы компани, аж үйлдвэрийн газрууд идэвхтэй оролцож байгаад баяр хүргэлээ. Ноён Ши Зиньпин Хятад улс интегралчлах замыг баттай дэмжиж байгааг илэрхийлж, Хятад улс олон улсын байдал бүх талуудад ашигтайгаар тогтвортой хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Хатагтай Меркель үүний хариуд хоёр талт харилцаатай холбоотой Ши Зиньпин даргын үнэлэлт дүгнэлтийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
 
Хятад улс бол олон улсын хамтын нийгэмлэгийн чухал гишүүн төдийгүй Герман улсын худалдааны чухал түнш, иймээс одоо Герман, хятадын харилцаа шинэ эринд орсныг Ангела Меркель онцоллоо. Мөн Герман улс хоёр орны худалдаа-хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өргөжин гэдэгт итгэлтэй байгаагийн дээр хүмүүнлэгийн салбар дахь хоёр орны харилцаа бэхжин гэдэгт найдаж байна.
 
Хатагтай Меркелийн хэлснээр: Герман, Хятад хоёр олон улсын асуудалд харилцаа холбоогоо бэхжүүлж, “их 20” болон бусад олон талт талбаруудад үр дүнтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой гэдгийг онцоллоо. Үүнээс гадна талууд олон улсын худалдаа, Ираны цөмийн хөтөлбөрийг хөндөж санал солилцжээ.
 
А.ЦЭЛМЭН
Ши Зиньпин ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй уулзлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0