Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
ДЭМБ: Долоо хоногт Ковид19 халдварын тохиолдол 7 хувиар өслөө
3 жил өмнө   463
Ковид19 халдварын тохиолдол өмнөх долоо хоногтой харьцуулахад долоон хувиар нэмэгдэж, харин нас баралт 23 хувиар буурсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага лхагва гарагт мэдээлэв.
 
Өнгөрсөн долоо хоногт 12 сая 384 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн бол  32 959 хүн халдварын улмаас нас баржээ.
 
Нэгдүгээр сарын сүүлчээс буурч байсан өвчлөлт хоёр долоо хоногийн турш нэмэгдэж байна. Долоо хоногийн үзүүлэлтийн 42 хувь нь Европт ногдож байгаа бол халдварын тархалтын хурдаар Өмнөд Солонгос тэргүүлж байна. Тус улсад долоо хоногийн дотор 2.8 сая халдвар бүртгэгдсэн бол Вьетнамд 1.8 сая, Германд 1.5 хүнээс халдвар илэрчээ.
ДЭМБ: Долоо хоногт Ковид19 халдварын тохиолдол 7 хувиар өслөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0