Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Орос, Украин шинэ үе шатны хэлэлцээ хийнэ
2 жил өмнө   319
 Орос, Украины төлөөлөгчид нүүр тулсан шинэ үе шатны хэлэлцээгээ гуравдугаар сарын 29-30-нд хийнэ гэж Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский ням гарагт мэдээлжээ.
 
“Өнөөдөр Украины талтай өөр нэгэн үе шатны хэлэлцээг цахим хэлбэрээр хийлээ. Үүний үр дүнд талууд гуравдугаар сарын 29-30-нд биечлэн уулзахаар шийдвэрлэлээ” гэж Оросын Ерөнхийлөгчийн туслахын албыг давхар хашдаг В.Мединский “Telegram” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
 
Мөн Украины төлөөлөгчдийн багийн гишүүн Давид Арахамия ням гарагт мэдээлэхдээ, дараагийн үе шатны хэлэлцээ Туркт гуравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд болно гэжээ.
 
Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-наас хойш Орос, Украин нүүр тулсан гурван үе шатны хэлэлцээ хийж, хожим нь цахимаар хэд хэдэн удаа хэлэлцсэн ч дорвитой тохиролцоонд хүрч чадаагүй байна. Баасан гарагт Оросын Зэвсэгт хүчин Украин дахь цэргийн тусгай ажиллагааны эхний үе шатны гол даалгаврууд ерөнхийдөө биелсэн талаар мэдэгдсэний дараа шинэ үе шатны хэлэлцээ болох гэж буй нь энэ юм. 
 
Эх сурвалж:MONTSAME
Орос, Украин шинэ үе шатны хэлэлцээ хийнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0