Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Украины арми Оросын “Su-34” онгоцыг сөнөөв
2 жил өмнө   397
Украины зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах анги Оросын “Su-34” сөнөөгч онгоцыг устгажээ. Энэ тухай “Армиинформ” мэдээллийн агентлаг “Укринформ” сайтад бичсэн байна.
 
Тус онгоцыг Изиум чиглэлийн байлдааны ажиллагааны үеэр устгажээ. Энэ нь Оросын армийн хамгийн сүүлийн үеийн нисэх онгоцнуудын нэг гэж “Армиинформ” агентлагаас мэдээлэв. Хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 27-ны хооронд Оросын арми 16 мянга гаруй хүн, 582 танк, 1664 хуягт машин, 294 их бууны систем, 93 пуужин хөөргөх систем, 52 зенитийн систем, 121 нисэх онгоц, 127 нисдэг тэрэг, 1144 машин, долоон усан онгоцоо алдсан гэж Украины арми мэдээлэв.
 
Түүнчлэн, Чернобылийн бүсэд Оросын арми өөрийгөө дэлбэлэх өндөр эрсдэлтэй, чанар муутай, хуучин зэвсэг ашиглах нь ихссэн гэв. Оросууд Чернобылийн бүсийг үргэлжлүүлэн цэрэгжүүлж байгаа нь 1986 оны дэлбэрэлтийн дараа дөрөвдүгээр цахилгаан блок дээр баригдсан тусгаарлагч байгууламжид гэмтэл учруулах эрсдэлтэй байгаа аж.
 
Хэрвээ тус цахилгаан блокт гэмтэл учирвал агаар мандалд их хэмжээний цацраг идэвхит бодис тархаж, Украин төдийгүй Европын бусад орнуудад ч нөлөөлөх юм. “Оросууд Чернобылийн атомын цахилгаан станцын ойр орчимд их хэмжээний зэвсэг тээвэрлэж, хадгалсаар байна” гэж Украины жанжин штаб мэдээлжээ. Тодруулбал, Беларусийн Гомель мужийн Нараулианский дүүрэгт байрлах агаарын баазаас өдөрт хэдэн арван тонн өөрөө явагч пуужин, гаубицын их буу, миномётын сум тээвэрлэдэг гэв.
 
Оросын цэргүүдийн зэвсэг тээврийн коридор нь Чернобылийн АЦС-ын тусгаарлах байгууламжаас хэдэн зуун метрийн зайд Припят хотоор дамжин өнгөрдөг. Украины тагнуулын албанаас мэдээлснээр, оросууд хуучирсан, чанар муутай зэвсэг ашиглах нь улам ихэссэн гэжээ. Энэ нь ачих, тээвэрлэх явцад ч өөрийгөө дэлбэлэх эрсдэлтэй юм байна. Урьд нь ийм тохиолдол гарч байсан гэж тагнуулын алба анхаарууллаа.
 
Киев мужийн Иваньков, Оран сууринд логистикийн бэрхшээлийн улмаас Оросын цэргүүд нутгийн иргэдээс хоол хүнс гуйж байна гэж "Укринформ" мэдээллээ. Гэхдээ, хулгай дээрмийн тохиолдол бүртгэгдээгүй байна.
 
 
 
Эх сурвалж: UKRINFORM
Украины арми Оросын “Su-34” онгоцыг сөнөөв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0