Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг өнөөдөр яаралтай хуралдуулах хүсэлт өгсөн байна
2 жил өмнө   294
ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг өнөөдөр яаралтай хуралдуулах хүсэлт гаргалаа
 
ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг өнөөдөр яаралтай хуралдуулах хүсэлт гаргажээ. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй “Оросууд Киевийн ойролцоох Буча хотод хоморголон устгал хийсэн” гэдэг мэдээлэлтэй холбогдуулан ийнхүү хуралдуулах хүсэлт гаргасан байна. НҮБ дахь ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн газрын орлогч дарга Дмитрий Полянский энэ талаар мэдээллээ. Хуралдаан өнөөдөр үдээс хойш болох юм байна.
 
 
Учир шалтгаанаас дурьдвал, Украин болон олон улсын хэвлэл мэдээллийн хэсэгслээр өчигдөр “ОХУ-ын цэргүүд Киевийн ойролцоох Буча хотыг орхиж гарахдаа энгийн номхон иргэдийг хоморголон устгасан” гэсэн мэдээллийг нэгэн зэрэг цацаж эхэлсэн. Мэдээлэлд оросууд хотыг орхиж гарсны дараа хотын гудамжинд үлдэж хоцорсон гэх энгийн номхон иргэдийн олон тооны цогцсыг харуулсан дүрс бичлэг хавсаргасан байсан юм. ОХУ энэ мэдээллийг хуурамч, дүрс бичлэгийг тавилттай гэж үзэж байгаа бөгөөд үүнийгээ нотлох баримтуудыг мөн бэлдэж байгаа гэдгээ зарлаж байгаа юм. ОХУ-ын Батлан хамгаалах яам Украиныг худал суртал ухуулга явуулахын тулд эх орон нэгтнүүдээ хөнөөсөн хэмээн буруутгаж байна.
 Буча хотын дарга Анатолий Федорук гуравдугаар сарын 31-нд мэдэгдэл хийхдээ “Оросууд хотыг орхиж гарсан, одоо оросын нэг ч цэрэг хотод байхгүй” гээд гудамжинд алагдсан энгийн номхон иргэдийн талдаар огт дурсаагүйг ОХУ-ын БХЯ-наас гаргасан мэдэгдэлд дурджээ.
 
 
ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг өнөөдөр яаралтай хуралдуулах хүсэлт өгсөн байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0