Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Илон Маскийн хөрөнгийн хэмжээ $300 тэрбум хүрчээ
2 жил өмнө   342
Форбс сэтгүүл дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтаа шинэчлэн гаргажээ.
 
Уг жагсаалтыг Tesla, SpaceX компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск $300 тэрбумаар тэргүүлсэн байна.
 
Түүний дараа дэд байранд жагссан Амазон компанийн үүсгэн байгуулагч Жэф Безосын хөрөнгийн хэмжээ Маскийнхаас $100 гаруй тэрбумаар бага байгаа юм.
 
Маск нь домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффетаас хоёр гаруй дахин баян болсон нь бас шинэ жагсаалтаас харагджээ.
 
Уоррен Баффет 1941 онд 11 настайгаасаа эхлэн бизнесүүдэд хөрөнгө оруулж эхэлсэн гэдэг.
 
“Омахагийн зөнч” хочтой Баффетын хөрөнгийн хэмжээ одоо $125 тэрбум орчим байна.
 
Маскийн хөрөнгийн хэмжээ Майкрософтын Билл Гэйтс, Стив Балмер нарын болон Google-ийн Ларри Пэйж, Сергей Брин нарын нийлбэр хөрөнгөөс ч хол илүү болжээ.
 
Хэрвээ Маск спортын хорхойтон байсан бол Америкийн Үндэсний Хөл бөмбөгийн Лигийн бүх 32 клубийг худалдаж авсан ч цаана нь $190 тэрбумтай үлдэхээр байна.
 
Түүний хөрөнгийн хэмжээ өөрийнх нь төрсөн нутаг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс ердөө $35 тэрбумаар бага байгаа юм.
 
Гэхдээ тэр Колумб, Финланд, Пакистан, Чили, Португал улсуудаас баян болжээ.
 
 
 
Эх сурвалж: CNN
Илон Маскийн хөрөнгийн хэмжээ $300 тэрбум хүрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0