Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Коран судар шатаасантай холбоотой эмх замбараагүй байдал, мөргөлдөөн Шведийн хотуудад үргэлжилжээ
2 жил өмнө   411
Сүүлийн дөрвөн өдрийн турш Шведийн хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал үүссэн нь Исламын шашны ариун судар Кораныг үндсэрхэг үзэлтнүүд шатаасан үйлдэлтэй холбоотой байв.
 
Ням гарагт Шведийн зүүн бүсийн Норрчёпинг хотод жагсагчид цагдаагийн хүчтэй мөргөлдөх үеэр гурван хүн шархадсан байна.
 
Энэ үеэр цагдаа нар жагсагчид руу анхааруулах зорилгоор хий буудсан гэнэ. Эсэргүүцлийн жагсаалын үеэр бас хэд хэдэн автомашин шатаж, 17 хүн баривчлагдсан байна.
 
Бямба гарагт өмнөд бүсийн Мальмё хотод гарсан жагсаалын үеэр хэд хэдэн автомашин, нэг автобус шатсан юм.
 
Нэг талаас Исламын шашинт иргэд эсэргүүцлээ илэрхийлж, нөгөө талаас хэт үндсэрхэг үзэлтнүүд сөрөг жагсаал зохион байгуулснаас мөргөлдөөн гарчээ.
 
Страм Курс нэртэй хэт үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөний тэргүүн, Дани-Шведийн харьяат Расмус Палудан гэгч хэд хоногийн өмнө Коран судрыг шатааснаа, бас дахин шатаах төлөвлөгөөтэй байгаагаа ярьжээ.
 
Үүний дараа Иран, Ирак улсуудын засгийн газар тус тусын нутагт суудаг Шведийн элчин сайдад эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
 
Пүрэв, Баасан, Бямба гарагуудад нийслэл Стокхольм болон бусад хотуудад гарсан мөргөлдөөний үеэр цагдаагийн 16 алба хаагч бэртэж, жагсагчид цагдаагийн хэд хэдэн автомашиныг эвдэн сүйтгэжээ.
 
Страм Курс хөдөлгөөнийхөн 2020 онд Коран судар шатаахад Шведийн Мальмё хотод бас эмх замбараагүй байдал үүсэж байв.
 
Тус хөдөлгөөний тэргүүн Палудан үймээн самуунд турхирсан, арьс өнгөний үзэлд уриалсан хэргээр 2020 онд Данид нэг сарын хугацаатай хоригдож байжээ.
 
Тэрбээр өмнө нь Франц, Бельги зэрэг Европын бусад орнуудад Коран судар шатаах арга хэмжээ зохион байгуулахыг оролдож байсан юм.
 
 
 
Эх сурвалж: BBC
Коран судар шатаасантай холбоотой эмх замбараагүй байдал, мөргөлдөөн Шведийн хотуудад үргэлжилжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0