Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
1945 онд итали охиноос хулгайлсан төрсөн өдрийн бялууг АНУ-ын арми буцааж өгчээ
2 жил өмнө   382
77 жилийн өмнө хулгайлагдсан төрсөн өдрийн бялууг буцааж өгсөн сонирхолтой үйл явдал өчигдөр Италийн нэгэн хотод болжээ.
 
Баасан гарагт буюу өнөөдөр 90 нас хүрч буй Мери Мион гуай 13 настай байхдаа Виченза хотын ойролцоох төрөлх Сан Петро тосгондоо америк, герман цэргүүдийн тулааныг харж байсан юм байна.
 
Тухайн үед Мионы ээж төрсөн өдөрт нь зориулан бялуу хийж тавьсан ч өлссөн америк цэргүүдэд алдаж байжээ.
 
Харин өчигдөр буюу Пүрэв гарагт Итали дахь АНУ-ын цэргийн баазаас түүнд төрсөн өдрийн бялуу бэлэглэж, 77 жилийн өмнө үйлдсэн нүглээ цайруулсан байна.
 
Хатагтай Мион бэлгийн бялуугаа бүх төрөл төрөгсөдтэйгөө хуваалцах төлөвлөгөөтэй байгааг ярьжээ.
 
АНУ-ын зэвсэгт хүчний төлөөлөгчид өчигдөр Виченза хотод орон нутгийн иргэд, албан тушаалтнууд оролцсон арга хэмжээний үеэр бялууг гардуулж өгсөн байна.
 
Бялууг гардуулж өгсөн АНУ-ын армийн түрүүч Питер Уоллис “хулгайлагдсан зүйлийг буцааж өгөхөд жаахан ичмээр байгаа ч надад сайхан мэдрэмж төрж байна” гэж ярьжээ.
 
Арга хэмжээний үеэр Итали дахь АНУ-ын цэргийн баазын командлагч, хурандаа Мэттью Гомлак 1945 онд Америк, Германы цэргүүд Вичензагийн ойролцоо тулалдаж байсан талаар дурссан байна.
 
Уг тулаанд АНУ-ын нийт 19 цэрэг амь үрэгдэж, шархдаж, хэд хэдэн танк устгагдаж байжээ.
 
Нутгийн иргэд Америк цэргүүдэд талх, дарс бэлэглэж байсныг тэр бас дурсаад “Вичензагийн ард иргэдийн найрсаг зочломтгой чанар одоо ч хэвээр үргэлжилж байна” гэж хэлсэн байна.
 
 
 
Эх сурвалж: BBC
1945 онд итали охиноос хулгайлсан төрсөн өдрийн бялууг АНУ-ын арми буцааж өгчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0