Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
БНСУ-д гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцална
2 жил өмнө   399
БНСУ-д гадаа талбайд амны хаалт зүүх журмыг ирэх даваа гаргаас цуцална гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм мэдэгджээ. Гэхдээ 50 болон түүнээс дээш хүн цугласан газарт, мөн олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад амны хаалт зүүх шаардлагатай хэвээр байна.
 
БНСУ-д “COVID-19” халдварын тохиолдлын тоо буурч байгаатай холбогдуулан цар тахлын өмнөх хэвийн амьдралын хэмнэлдээ эргэн орох үүднээс өнгөрсөн долоо хоногоос уулзалт, цуглаанд оролцох хүмүүсийн тоо, үйлчилгээний газруудын ажиллах цаг зэрэг хязгаарлалтын ихэнх арга хэмжээг цуцалсан юм.
 
Сөүл хотноо өнөө өглөө болсон “COVID-19”-тэй тэмцэх асуудлаарх уулзалтын үеэр Ерөнхий сайдын хэлснээр, халдварын тохиолдлын тоо оргил үедээ хүрснээсээ хойш зургаан долоо хоногийн турш буурч байгааг, мөн хүмүүсийн санал бодлыг харгалзан үзсэний дүнд ийнхүү шийдвэрлэсэн байна.
 
БНСУ-д амны хаалт зүүх журмыг 2020 оны 10 дугаар сараас хойш мөрдөж байгаа бөгөөд одоогоор гадаа талбайд амны хаалт зүүгээгүй хүмүүст торгууль ногдуулж магадгүй байгаа юм. Ким Бу Кюм энэхүү журмыг зарчмын хувьд сулруулж байгааг тодотгоод, спортын тэмцээн, тоглолт зэрэг 50-иас дээш хүн цугласан газарт амны хаалт зүүх шаардлагатай гэдгийг онцолжээ.
 
Мөн хүн хоорондоо нэг метрийн зай барихад хүндрэлтэй тохиолдолд, хүмүүс дуулж, хашгирч байгаа зэрэг агаар дуслын замаар халдвар тархах эрсдэлтэй нөхцөлд амны хаалт зүүхийг зөвлөж байна. Үүнээс гадна “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан, халдвар авах эрсдэл өндөр хүмүүст амны хаалт заавал зүүхийг зөвлөх ажээ.
БНСУ-д гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцална
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0