Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Орос улс Ялалтын баярын өдөр Украин дахь байлдааны ажиллагаагаа дуусгах зорилго тавиагүй гэнэ
2 жил өмнө   496
ОХУ тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын өдөртэй давхцуулан Украинд явуулж буй байлдааны ажиллагаагаа дуусгах зорилгогүй байгааг тус улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр Италийн телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
 
“Манай цэргүүд тодорхой нэг зохиомол өдөрт, тэр дундаа Ялалтын баярын өдөрт тааруулан үйл ажиллагаагаа төлөвлөсөн зүйл байхгүй. Бид тавдугаар сарын 9-ний өдрийг ердийн үе шигээ ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх болно” гэж Италийн Mediaset сувгийн хөтлөгчийн асуултад тэр хариулсан байна.
 
Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ны явц нь “энгийн иргэдийн болон Оросын цэргийн алба хаагчдын амь насанд учруулах эрсдэлийг хэр хэмжээгээр бууруулснаас зөвхөн хамаарна” гэж Лавров тайлбарлажээ.
 
 
 
Эх сурвалж: ТАСС
Орос улс Ялалтын баярын өдөр Украин дахь байлдааны ажиллагаагаа дуусгах зорилго тавиагүй гэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0