Холливүүдийн од Анжелина Жоли дайн болж буй Украин улсад хүрэлцэн очоод байгааг гэрчүүд мэдээлжээ.
Бямба гарагийн үдээс хойш тэр Львов хотын нэг кофе шопоор үйлчлүүлсэн байна.
Украины баруун бүсийн Львов хот харьцангуй аюулгүй нөхцөлд байгаа. Гэхдээ өнгөрсөн сард Оросын тал энэ хотод пуужингийн цохилт өгөхөд долоон хүн алагдаж байсан юм.
Анжелина Жоли нь НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан тусгай элч.
Гэхдээ түүнийг хувийн зорилгоор Украинд очсоныг НҮБ-ын албаны эх сурвалж баталсан байна.
Украинд ирэхээсээ өмнө тэр Италийн Ром хотод Украины дүрвэгч хүүхдүүдтэй уулзаж байжээ.