Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Элон Маск: Төрөлт буурсаар байвал Япон улс мөхнө
3 жил өмнө   544
“Tesla” компанийн гүйцэтгэх захирал Элон Маск Ням гаригт Японы хүн амын тоо буурч буй талаар жиргэжээ. Японы “Kyodo news” цахим хуудас 2021 онд тус улсын хүн амын тоо түүхэнд байгаагүйгээрээ буурсан гэж мэдээлсэн. Уг мэдээллийн хариуд Элон Маск, “Хэрвээ Япон улс буурч буй статистикаа зогсоохгүй бол мөхөж үгүй болно. Төрөлтийн тоо нас баралтын тоог давахгүй бол Япон оршин тогтнохоо болино. Энэ бол дэлхийн хувьд маш том алдагдал” гэж жиргэв.
 
Элон Маск өнгөрсөн хугацаанд дэлхийн хүн амын тоо хурдацтай буурч байгаад санаа зовж буйгаа хэдэнтээ илэрхийлсэн. Тэр үүнийг хүн төрөлхтний соёл иргэншлийн хамгийн том эрсдэл гэж үзэж байна.
 
“Kyodo news”-ээс өнгөрсөн сард мэдээлснээр, Японы хүн ам 2021 онд 644 мянган хүнээр буурч, 125.5 сая гаруй болжээ. Тус улсын хүн ам 11 дэх жилдээ дараалан буурч буй нь энэ юм. 2021 оны хувьд 1950 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт байв. Тэгвэл өнгөрсөн онд 831 мянган хүүхэд төржээ. Нийт хүн амын 29 хувь нь 65 ба түүнээс дээш насныхан байсан бол 14 ба түүнээс доош насныхан 11.8 хувийг эзэлж байна.
 
Японы засгийн газар хүн амын бууралт, ажиллах хүчний хомсдолтой удаан хугацаанд тэмцсээр ирсэн. Энэ хүрээнд визний хөнгөлөлттэй тогтолцооны дагуу гадаад ажилчдыг нэмэгдүүлэх оролдлого хийж байна.
 
Эх сурвалж: JAPAN TODAY
Элон Маск: Төрөлт буурсаар байвал Япон улс мөхнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0