Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ши Жиньпин: Украины бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ
2 жил өмнө   370
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Мягмар гарагт Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьсан.
 
Энэ үеэр Ши Жиньпин "Украины хямралын үр дүнд үүссэн сөргөлдөөн дэлхийн энх тайванд том бөгөөд удаан хугацааны аюул занал учруулж болзошгүй" гэдгийг хэлжээ. Хоёр улсын удирдагч дайн болон түүнээс үүдэлтэй дэлхийн хүнсний хямралын талаар ярилцаж, яаралтай гал зогсоохыг уриалсан тухай Францын ерөнхийлөгчийн Елисей ордноос мэдээллээ. Тодруулбал, дэлхий дахинд хүнсний хямрал нүүрэлж буйтай холбоотойгоор Францын Хүнс, хөдөө аж ахуйн тогтвортой байдлын зорилго нэртэй санаачилгыг хэлэлцэв.
 
Түүнчлэн, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ гэдгээ Ши Жиньпин болон Макрон нар илэрхийлсэн байна.
 
Хүйтэн дайны сэтгэхүйгээр АНУ-тай эвсэхийн оронд дипломат автономит эрхээ хэрэгжүүлэхийг Хятад улс Европын орнуудад удаа дараа уриалж байсан. Түүнчлэн, Оросын түрэмгийллийг шууд буруутгахаас татгалзсаар ирсэн. "Европ тив өөрсдийнхөө аюулгүй байдлыг бүрэн хянах ёстой.
 
Франц улс Европын холбоог тэргүүлж байгаа. Тиймээс Хятад ба Европын холбооны хоорондын харилцааг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна" гэж Ши Жиньпин хэлснийг Хятадын төв телевиз мэдээлжээ.
 
Эх сурвалж: REUTERS, US NEWS
Ши Жиньпин: Украины бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0