Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Их Британи Швед, Финландтай аюулгүй байдлын шинэ гэрээ байгуулжээ
2 жил өмнө   311
Их Британи Швед болон Финланд улстай аюулгүй байдлын салбарт шинэ гэрээ байгуулсан тухай тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон лхагва гарагт мэдэгджээ.
 
“Бид Швед, Финланд улсыг эрс шийдвэртэй, болзолгүй дэмжиж байгаа бөгөөд аюулгүй байдлын салбарт байгуулсан эдгээр тунхаглал нь улс орнуудын хоорондын бат бөх итгэлцлийн бэлэг тэмдэг юм" гэж тэрбээр мэдэгджээ. Эдгээр баримт бичиг нь "Европ дахь аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэх" бөгөөд Их Британи цэргийн бие бүрэлдэхүүн, тоног төхөөрөмж байрлуулах замаар хоёр оронд цэргийн оролцоогоо нэмэгдүүлэх, түүнчлэн шинэ технологи хөгжүүлэх, тагнуулын мэдээлэл цуглуулахад илүү нягт хамтран ажиллах боломжийг олгоно гэж Б.Жонсон онцолсон байна.
 
Түүнчлэн эдгээр хэлэлцээр нь "гурван улсад тулгараад байгаа уламжлалт аюул заналхийлэл", "кибер аюул зэрэг геополитикийн шинэ сорилтуудтай" тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх болно гэжээ.
 
Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсоны лхагва гарагт Стокхолмд хийсэн айлчлалын үеэр гэрээ хэлэлцээр байгуулсан тухай зарласан бөгөөд тэрбээр Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссонтой уулзсан байна. Б.Жонсон лхагва гарагт мөн Финландад айлчилж мөн адил гэрээнд гарын үсэг зуржээ. Тэрбээр үүгээрээ Швед, Финланд улсыг НАТО-д гишүүнээр элсүүлэх асуудалд Их Британи дэмжиж буйг харуулахыг зорьж байна гэж тус улсын улс төрийн тоймчдын үзэж байна.
 
Б.Жонсоны хэлснээр, Украинд болж буй сүүлийн үеийн үйл явдлууд "хэцүү шийдвэр гаргахад хүргэж байна". "Гэхдээ эрх чөлөөт орнууд ийм шийдвэрийг айдас эсвэл нөлөөлөлд авталгүй, хариу заналхийлэлгүй чөлөөтэй гаргах ёстой" гэж тэрбээр лхагва гарагт Шведийн Ерөнхий сайдтай хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
 
Шведийн аюулгүй байдлын бодлогын салбарт үүссэн нөхцөл байдалд хийсэн нам хоорондын дүн шинжилгээ тавдугаар сарын 13-нд бэлэн болох бөгөөд Шведийн эрх баригч Социал Демократ ажилчдын нам тавдугаар сарын 15-нд НАТО-д элсэх шийдвэр гаргана гэж хэвлэлүүд урьд нь мэдээлсэн юм. Андерссон зэрэг тус намын нэр хүндтэй олон гишүүн Украины байдалтай холбогдуулан эвсэлд үл нэгдэх бодлогоос татгалзаж, Шведийг НАТО-д нэгдэхийг дэмжиж байгаа ажээ. 
 
Финландад мөн парламентын гишүүдийн дийлэнх нь Умард Атлантын эвсэлд нэгдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. НАТО-д элсэх хүсэлтээ өгөх шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч, Засгийн газар хамтран гаргана. 
Их Британи Швед, Финландтай аюулгүй байдлын шинэ гэрээ байгуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0