Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Умард Солонгост вакцины тусламж илгээх санал тавьжээ
2 жил өмнө   380
Баасан гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл коронавирусийн халдвар анх удаа дэгдээд байгаа Умард Солонгост вакцины тусламж үзүүлэх санал тавьжээ.
 
Умард Солонгос нь хоёр жил гаруй хугацаанд хилээ хаасны үр дүнд цар тахалд нэрвэгдээгүй үлдсэн дэлхийн цөөхөн улсуудын нэг болоод байсан юм.
 
Гэвч энэ долоо хоногт тус улсын хүн амын дунд анх удаа вирус тархсан байна. Пүрэв гарагт Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун улс орноо “онц байдал”-д шилжүүлж, цар тахалтай тэмцэх арга хэмжээг авч эхэлснээ зарласан юм.
 
“Ерөнхийлөгч Юн Сүк Ёл коронавирусийн эсрэг вакцин болон бусад эмнэлгийн хэрэгслийг Умард Солонгосын ард түмэнд тусламжаар илгээх төлөвлөгөөтэй байна. Вирусийн халдвар дэгдсэний улмаас Умард Солонгост өвчний сэжигтэй тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдлээ. Бид тусламжийн талаар Умард Солонгосын талтай хэлэлцэх болно” гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгджээ.
 
Баасан гарагт Пёньянаас гаргасан мэдэгдэлд зургаан хүн нас барж, 350,000 орчим хүнээс халуурах шинж тэмдэг илрээд байгааг дурдсан байна.
 
Нас барсан хүмүүсийн нэгээс нь коронавирусийн Омикрон хувилбар илэрсэн тухай Солонгосын Төв Мэдээний Агентлаг дамжуулсан юм.
 
Одоогоор Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн саналд Умард Солонгосын тал хариу өгөөгүй байгаа гэнэ. Бас Умард Солонгост үзүүлэх тусламжийнхаа талаар АНУ-ын засаг захиргаатай урьдчилж зөвшилцөөгүй байгаагаа Сөүлийн албаныхан мэдэгджээ.
 
 
 
Эх сурвалж: Yonhap News
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Умард Солонгост вакцины тусламж илгээх санал тавьжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0