Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
300 саяын үнэтэй Мао Зэдуны гар бичмэлийг хулгайлжээ
3 жил өмнө   452
БНХАУ-ын удирдагч асан Мао Зэдуны бичсэн уран бичлэгийг хулгайлсан хэргээр гурван хүн Хонг Конгт шоронд хоригджээ.
 
Хулгайч нар гар бичмэлийн үнэ цэнийг мэдээгүй бөгөөд сонирхогч цуглуулагчдад 200 хонконг доллар хүрэхгүй үнээр зарсан. Худалдан авагч нь ч уран бичлэгийн тухай мэдээгүй тул хадгалахад хялбар болгохын тулд дундуур нь хуваажээ. Гэтэл эзэмшигч нь үүнийг 300 сая ам.доллараар үнэлсэн байна.
 
Гараар бичсэн товхимолд Хятадын Коммунист намын хурлын дэлгэрэнгүй мэдээлэл, Маогийн яруу найргийн хэд хэдэн бадаг багтжээ.
 
Шүүгдэгч тус бүрд хоёр жил хагасын хорих ял оноосныг "BBC" агентлаг мэдээллээ. 46 настай Хо Йик Чиу, 45 настай Нг Винг Лун, 48 настай Хуй Пинкей нар буруугаа хүлээсэн байна.
 
2020 оны есдүгээр сард марк болон хувьсгалт урлагийн бүтээл цуглуулагч Фу Чуньшяогийн гэрт гурван хүн нэвтэрч орохдоо уг товхимолыг хулгайлсан байна. Тэд гар бичмэлээс гадна эртний марк, зэс зоос хулгайлжээ. Гэрийн эзний хэлснээр нийт хулгайлсан эд зүйлсийн үнэлгээ таван тэрбум хонконг доллар буюу 645 сая ам.доллар хүрэх юм.
 
Эх сурвалж: BBC
300 саяын үнэтэй Мао Зэдуны гар бичмэлийг хулгайлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0