Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
QR кодын шинэ хувилбар Японд нэвтэрлээ
2 жил өмнө   329
1994 онд Японы Тоёота корпорацын салбар компани Denso Wave их хэмжээний мэдээллийг хялбар түргэн уншуулж, таниулах зориулалттай дүрст тэмдэглэгээг зохион бүтээсэн нь QR (Quick Response) код байв.
 
Уг бүтээл хүмүүсийн ажил, амьдралд маш их ач тустай зүйл болсон билээ. Гэхдээ QR кодын квадрат дөрвөлжин хэлбэр нь зарим хэрэглээнд тохиромжгүй нь батлагдсан юм.
 
Тухайлбал зай талбай хязгаарлагдмал нөхцөлд ийм кодыг байрлуулж хэрэглэхэд тохиромж муутай.
 
Стандарт QR код нь 7,089 ширхэг цифр эсвэл 4,296 ширхэг латин үсэг агуулах багтаамжтай байдаг. Зарим хэрэглээнд ийм их мэдээллийн багтаамж шаардлагагүй юм.
 
Тиймээс Denso Wave компани Micro QR кодын стандартыг зохион бүтээж байв. Энэ нь нарийн, урт хэлбэртэй, 35 ширхэг цифр, эсвэл 21 ширхэг үсгийн багтаамжтай.
 
Хэтэрхий бага багтаамжтай нь үүний сул тал болж байжээ. Тэгвэл Denso Wave үүнийгээ улам боловсронгуй болгож, rMQR хэмээх шинэ стандартыг боловсруулсан байна.
 
Энэ нь Micro QR кодын багтаамжийг арав дахин өсгөжээ. Тухайлбал 361 хүртэл тооны цифр, 219 хүртэл тооны үсэг багтаах боломжтой болсон байна. rMQR кодыг олон улсын стандартчиллын байгууллага ISO саяхан баталснаар хэрэглээнд нэвтэрч эхэлжээ.
 
Ийм кодыг зургийн хүрээ буланд байрлуулах, хуруу шил зэрэг гүдгэр гадаргуутай биет дээр хэвлэж ашиглахад тохиромжтой юм.
 
Эх сурвалж: Japan Times
QR кодын шинэ хувилбар Японд нэвтэрлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0