Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Энэтхэг улс цагаан будааны экспортоо хязгаарлахгүй
2 жил өмнө   430
Энэтхэгийн эрх баригчид цагаан будааны экспортыг хязгаарлах төлөвлөгөөгүй байгаа бөгөөд тус улсад экспортод гаргах хангалттай нөөц бий гэж “The Times Of India” сонин Засгийн газрын эх сурвалжуудаас эш татан мэдээлсэн байна.
 
“Одоогийн байдлаар цагаан будааны экспортыг хязгаарлах асуудлыг хэлэлцэх шаардлага огт байхгүй. Бидэнд хангалттай хэмжээний будааны нөөц бий. Тиймээс экспорт болон дотоодын хэрэгцээг хангах асуудалд санаа зовох зүйл байхгүй" гэж эх сурвалжууд хэлснийг тус хэвлэл эш татжээ.
 
Эх сурвалжуудын хэлснээр, Энэтхэг улс  гадаадын орнуудад цагаан будаа нийлүүлсээр байгаа бөгөөд энэ долоо хоногт үнэ нь таван жил гаруйн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, тонн тутамд 350-354 ам.доллар болсон байна. 
 
Өнгөрсөн онд Энэтхэгийн цагаан будааны ургац өмнөх жилийн 121.1 сая тоннтой харьцуулахад 129.66 сая тонн болж, дээд үзүүлэлтэд хүрсэн бол экспортын хэмжээ 2021-2022 оны санхүүгийн жилд (гуравдугаар сарын 31-нд дууссан) өмнөх оны 17.8 сая тонноос 21.2 сая тонн болж нэмэгдсэн байна. Энэтхэгийн агуулахууд дахь цагаан будааны нөөц урьд нь төлөвлөж байсан 13.58 сая тонноос 66.22 сая тонн болжээ.
 
Энэтхэгийн эрх баригчид дотоодын хэрэгцээг хангах хангалттай хэмжээний нөөцтэй байх, үнэ нэмэгдэхээс сэргийлэхийн тулд цагаан будааны экспортыг хязгаарлах талаар хэлэлцэж магадгүй гэж “The Economic Times” сонин урьд нь мэдээлсэн байна. Тус улс Хятадын дараа орох дэлхийн хоёр дахь том будаа үйлдвэрлэгч бөгөөд сүүлийн хоёр жил 150 гаруй оронд цагаан будаа экспортолжээ.
Энэтхэг улс цагаан будааны экспортоо хязгаарлахгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0