Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Инстаграм алга болсон хүүхдүүдийн талаар мэдээлнэ
2 жил өмнө   326
Инстаграм аппликейшн алга болсон хүүхдүүдийн талаар хэрэглэгчдэд мэдэгдэх зорилгоор Лхагва гаригаас эхлэн "Amber Alert" функцийг нэвтрүүллээ. Уг функц нь АНУ тэргүүтэй 20 оронд одоогоор ажиллаж байна.
 
Сэрэмжлүүлэгт сураггүй болсон хүүхдийн зураг, товч мэдээлэл, хулгайлагдсан байж болзошгүй газар гэх мэт мэдээллийг багтаажээ. Энэ нь тухайн мэдээллийг цааш түгээж,  платформ дээрх найзуудтайгаа хуваалцах зорилготой юм.
 
"Илүү олон хүн хайвал эхний хэдэн цагт алга болсон хүүхдийг олох магадлал өндөр байдаг" гэж "Meta" компанийн Итгэлцэл, аюулгүй байдал хариуцсан захирал Эмили Вачер блогтоо бичжээ.  
 
Хэрвээ та ийм дохио авбал таны ойролцоо хүүхэд алга болсон ба хүүхдийг хайж байгаа гэсэн үг аж. "Amber alert"-ийг 2015 онд "Facebook" платформ дээр анх эхлүүлсэн. Өрсөлдөгч "Google" компани мөн 2012 онд энэ функцийг нэвтрүүлжээ.
 
Функц хөгжүүлэлтийг "Сураггүй алга болсон, мөлжлөгт өртсөн хүүхдийн үндэсний төв" зэрэг байгууллагуудтай хамтран боловсруулсан байна.
 
Эх сурвалж: CNN
Инстаграм алга болсон хүүхдүүдийн талаар мэдээлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0