Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
АНУ хятад иргэдэд виз олгох журмаа чангатгана
7 жил өмнө   635
АНУ БНХАУ-ын иргэнд виз олгох журмаа шинэчилжээ. Шинэчилсэн журмыг ирэх сарын 11-ний өдрөөс мөрдөх юм байна. Day.az энэ талаар мэдээллээ. 
 
Шинэ журам нь виз олгоход тавигдах шаардлыгыг илүү чангатгасан гэдгээрээ өмнөх журмаас ялгаатай юм байна. Мөн хугацааны хувьд богиносгох бодлого барина гэдгээ АНУ-ын төрийн Департментаас зарлаад байна.
 
Эх сурвалж “Зургадугаар сарын 11-нээс эхлээд бид БНХАУ-ын иргэдэд чиглэсэн хэд, хэдэн ажлуудыг хийж, хэрэгжүүлэхээр болоод байна. БНХАУ-ын иргэдийн ихэнх нь визийг хамгийн дээд хугацаагаар олгохыг АНУ-ын ЭСЯ-наас хүсдэг. Гэхдээ бид Үндэсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд, тухайн иргэний нөхцөл байдлыг харгалзаад виз олгох хугацааг Консул өөрийн эрх мэдлийн хүрээнд хязгаарлах боломжийг олгосон байгаа. Ингэхдээ тухайн нөхцөл байдал бүрийг нарийн шалгаж байж шийдвэр гаргах болно” гэж хэлсэн байна.
 
А.ЦЭЛМЭН
АНУ хятад иргэдэд виз олгох журмаа чангатгана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0