Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Төрсөн өдрөөрөө $7.7 тэрбумыг хандивласан ховор тохиолдол
2 жил өмнө   350
Ази тивийн хамгийн баян эрхэмд тооцогддог Энэтхэгийн бизнесмэн Гаутам Адани 60 насныхаа төрсөн өдөр 600 тэрбум рупийг ($7.7 тэрбум) нийгмийн сайн сайхны төлөө хандивлажээ.
 
Хандивын мөнгийг түүний Adani Foundation сан эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн ур чадварын салбаруудад зарцуулах ажлыг хариуцах юм байна. Их сургуулиа хаяж, өөрийн хүчээр тэрбумтан болсон Гаутам Адани өчигдөр буюу Баасан гарагт 60 нас хүрсэн юм.
 
Аданигийн амласан хандивын хэмжээ Билл Гэйтс, Мелинда Фрэнч Гэйтс нарын 2021 онд өөрсдийн “Bill & Melinda Gates Foundation” санд хандивласан мөнгөний бараг талтай тэнцэж байна. Блүүмбэргийн тооцоолсноор $92 тэрбумын хөрөнгөтэй Адани зөвхөн энэ онд $15 тэрбумаар хөрөнгөө арвижуулсан юм.
 
“Ойрын үед бид экспертүүдийн гурван багийг урьж, хандивын мөнгийг хэрхэн дээрх гурван салбарт зохистой хуваарилах стратегийг боловсруулна” гэж Адани өчигдөр мэдэгджээ. 1988 онд Adani нэртэй жижигхэн худалдааны компани байгуулагдсан нь өнөөдөр нүүрсний арилжаа, уул уурхай, ачаа тээвэр, эрчим хүч үйлдвэрлэл, түгээлтийн томоохон групп болж өргөжжээ.
 
Сүүлийн жилүүдэд тус компани ногоон эрчим хүч, нисэх буудал, дата төв, цементийн бизнест анхаарал хандуулж байгаа. Адани 2030 он хүртэл сэргээгдэх эрчим хүчний салбарт нийт $70 тэрбумын хөрөнгө оруулж, энэ салбарын дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болох зорилтоо зарласан юм.
 
Эх сурвалж: Ведомости
Төрсөн өдрөөрөө $7.7 тэрбумыг хандивласан ховор тохиолдол
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0